Блокын гарчиг / img

CHCNAV нь экскаватор, булдозер, автогрейдерт зориулсан системүүдийг олон улсын зах зээлд анх 2020 онд танилцуулснаас хойш 1500 гаруй системийг борлуулаад байна.
Тоног төхөөрөмж, программ хангамжын хөгжүүлэлт дээр 150 гаруй мэргэжилтэн инженерүүд ажиллаж байна.
Сүүлийн 3 жилийн хугацаанд машин контролын системийн судалгаа болон хөгжүүлэлт нийт 5 сая давсан еврогийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Бүх төрлийн экскаваторт суурилуулан ашиглах боломжтой.
Зам барилга, уул уурхай, шугам шуудуу татах зэрэг газар шорооны ажил, дэд бүтэц бүтээн байгуулалтын бүх салбарт ашиглах боломжтой. Геодези, маркшейдерийн инженерийн олон удаагийн давтан хэмжилт, тэмдэг тэмдэглэгээг хийх шаардлага байхгүй бол ажлын хурд, нарийвчилалаыг нэмэгдүүлнэ. Autocad civil 3D болон Copre программ дээр датагаа хялбархан бэлдэх боломжтой. Та плаш дискэнд төлөвлөлтийн түвшингөө л оруулж өгөхөд л операторт хаана хэр их ухах, овоолох, хажуу налуу татах зэрэг мэдээлэл харагдаж ажлаа хийж гүйцэтгэхэд илүү хялбар болгоно. Шинэчлэлтүүд нь системийг хамгийн сүүлийн үеийн боломжууд болон сайжруулалтуудаар байнга шинэчилдэг бол MCSite үүлэн платформ нь алдааг алсаас олж засварлах, өгөгдлийг синхрончлох боломжийг олгож, хамгийн бага сул зогсолт, үйл ажиллагааны үр ашгийг дээд зэргээр хангадаг.


Газар доорх инженерийн шугам сүлжээ зэрэг болзошгүй аюулыг урьдчилан харж чаддаг машинистуудад зураг төслийг нь харагдуулах замаар аюулгүй байдлыг сайжруулдаг. Автомат удирдамж нь ажилчдыг аюултай орчинд өртөхийг багасгаж, осол аваар гарах магадлалыг бууруулдаг. Энэхүү систем нь MC300 хүлээн авагч, IP69K үнэлгээтэй IMU мэдрэгч, хос IP68 GNSS антен, хатуу ширүүн орчинд удаан эдэлгээтэй байхын тулд таблетыг амархан салгах механизм зэрэг бат бөх эд ангиудаар бүтээгдсэн. Байрлал болон өндрийн нарийвчилал 2 сантиметр.