Дрон нисгэх хязгаарлагдмал бүсүүд

Та дроноо хаана нисгэж болох хаана нисгэж болохгүй талаар мэдэх үү?

DJI-ийн GEO систем нь нисгэхэд аюултай, нислэгийг хязгаарласан газруудыг өөрийн системд оруулсан байдаг. Нисэхийг хориглосон GEO бүсүүд нь нисэх онгоцны буудал, цахилгаан станц, шорон зэрэг газруудын эргэн тойронд тодорхой заасан бүсүүдэд үйлчилдэг. Мөн томоохон арга хэмжээ, ойн түймэр эсвэл бусад онцгой байдлын үед түр хугацаагаар хэрэгжүүлдэг. Зарим GEO бүсүүд нислэгийг хориглодоггүй ч хэрэглэгчдэд болзошгүй эрсдлийн талаар мэдээлэх сэрэмжлүүлэг өгдөг.

Гэхдээ та эдгээр бүсүүдэд заавал нисгэх шаардлагатай болоод харъяалагдах газруудаас зөвшөөрөл авсан бол GEO нь баталгаажуулсан DJI бүртгэлтэй хэрэглэгчдэд нисгэхийг хориглосон хэсгүүдийнхээ түгжээг түр тайлах эсвэл өөрөө зөвшөөрөл авах боломжийг олгодог. Энэ түгжээ тайлах функц нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр бол боломжгүй.

DJI GEO ZONE Өнгөний тайлбарДараагийн нийтлэлээр хориотой бүсийн түгжээг хэрхэн тайлах талаар заавар оруулна.

GEO систем нь зөвхөн зөвлөгөө өгөх зорилготой бөгөөд хэрэглэгч бүр албан ёсны эх сурвалжийг шалгаж тус улсад үйлчилдэг хууль дүрмийг судалсан байх шаардлагатай.

Онгоцны буудал болон дээрх зүйлсээс гадна Монгол услад  нислэг хийх хориотой зөвшөөрөл авах шаардлагатай бүсүүдэд 

  1. Цэргийн зориулалттай бүсүүд
  2. Их тэнгэрийн ам
  3. Маршал харш 1-р сургуулийн зүүн талд
  4. Тагнуулын ерөнхий газар
  5. Төрийн ордон
  6. Улсын хилтэй ойр зэрэг газрууд багтана.

Иргэний нисэхийн дүрмүүдийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ 73
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ
АГААРЫН ЗАЙ

Эх сурвалж: https://www.dji.com/flysafe/geo-map?fbclid=IwAR2PK3xHHBERtSIf2C3-xcveCcXxzVTR5t2Ll__B9UTHcKhx8pAVubqyBdQ

 

 

CHCNAV i73 mini GNSS үзэх

CHCNAV i90 GNSS үзэх

 

Швецарын GEOMAX брэндийн Total station үзэх

Албан ёсны эрхтэй засвар үйлчилгээ, мэргэжлийн инженерийн заавар зөвлөгөө

Autocad civil 3D Сургалт үзэх

Мэргэжлийн зураглалын дрон худалдаа нислэг болон боловсруулалтын сургалт

Авто замын барилгын үеийн болон хяналтын геодезийн бригад

Оффис дээр ирж сонирхоорой