Геодези, зураг зүйн салбарын 90 жил, төр захиргааны байгууллагын 50 жилийн ойн хүрээнд АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН 2020 оны 09-р сарын 19-нд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнийг Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай хамтран зохион байгууллаа. Тав Ди Ворлд ХХК ивээн тэтгэгчээр оролцлоо.
1-р байр Өргөмжлөл, CHCNAV үйлдвэрийн 6,600,000₮-ийн үнэ бүхий CTS-112R4 маркийн электрон тахеометр
2-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал, CHCNAV үйлдвэрийн 2 долгионы GNNS багаж худалдаж авах 500,000 хөнгөлөлтийн эрхийн бичиг
3-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал, CHCNAV үйлдвэрийн 2 долгионы GNNS багаж худалдаж авах 500,000 хөнгөлөлтийн эрхийн бичиг
Уралдаанд 2 инженер 2 техникчийн бүрэлдэхүүнтэй нийт 5 баг оролцсон. Нийт 70 онооны 7 даалгавартай ба даалгавар хүнд хөнгөнөөс шалтгаалан 5-15 оноотой байсан.
Эхний 6 даалгаврыг түрүүлж гүйцэтгэсэн баг гүйцэд оноогоо авах ба дараагийн багууд 1 оноогоор дутуу оноо авна. Харин 7-р даалгаврыг нийт хугацаанд оруулахгүй ба зөв хариулсан асуулт бүрт нэг оноо өгсөн.
Тэмцээний 1-р байранд Геомеп инженеринг ХХК-ы баг ,
2-р байранд Геомастер ХХК-ы баг ,
3-р байранд MHE ХХК-s багууд шалгарлаа.
ТВ мэдээ