Drone survey /Агаарын зураглал
Агаарын зураглал нь дунд болон том масштабын байр зүйн зураг зохиох оновчтой, эдийн засгийн үр ашиг бүхий хүн хүч, цаг хугацаа хэмнэсэн дэвшилтэт технологи тул агаараас зурагжуулах ажил дэлхийн улс орнуудын Засгийн газрын бодлогын түвшинд тавигддаг асуудлуудын нэг юм.
Энэхүү арга нь агаараас хэмжилтийн өндөр нарийвчлалтай багаж, тоног төхөөрөмжийн тусламжаар зураг авч хэмжилт хийн, хүн хүч, хөрөнгө, хугацаа, хөдөлмөрийн зарцуулалт ихтэй хээрийн ажлыг эрс багасгаж, фотограмметрийн боловсруулалтын аргаар газрын гадаргуугийн цэгүүдийн байршлыг бодитойгоор тодорхойлж, маш их мэдээллийг богино хугацаанд авч чаддагаараа онцлогтой.
Энэхүү туршилт судалгааны ажлыг бид DJI брэндийн дроны албан ёсны дистрибьютор Hobbyzone ХХК-тай хамтран Их дэлгүүрийн урд 4.5 га талбайд хийж гүйцэтгэлээ.
Энэхүү шалгалт туршилтын ажлаараа:
1. Phantom 4 RTK болон Phantom 4pro v2 дроноор хийсэн агаарын зураглалын үр дүнг CHC маркын 2 долгионы GPS-ийн хэмжилтийн үр дүнтэй харьцуулж өндрийн зөрүүг гаргах дүн шинжилгээ хийв.
2. Phtantom 4 RTK дроны нислэгийн үр дүнг Агаарын зураглалын боловсруулалтын программ хангамж болох Agsoft Photoscan болон Pix4D программ хангамж дээр бодуулан бодолтын үр дүнг харьцуулав.
Манай компани нь DJI фирмийн мэргэжлийн дроныг албан ёсны эрхтэйгээр худалдаалж, засвар үйлчилгээ, агаарын зураглалын боловсруулалтын болон нислэгийн сургалт үйлчилгээг үзүүлж байна.
Хэмжилтийн ажлыг GNSS байнгын ажиллагаатай станцыг тулгуур болгон ашиглаж Huace фирмийн 2 долгионы GPS - ийн хэмжилтийн RTK горимоор холболтын болон шалгалтын цэгүүдийн байрлал өндрийг тодорхойлсон.
Нислэг төлөвлөлт
Газар дээр тэмдэгжүүлсэн холболт болон шалгалтын цэгүүд
Болосвруулалтын үр дүнгийн харьцуулалт
AGSOFT PHOTOSCAN программ хангамжийн боловсруулалт
Point cloud 72,151,356 цэг
Өндрийн тоон загвар (DEM) Resolution 4.2см
Ортофото зураг 2.37cm/pix
Pix4 программ хангамжийн боловсруулалт
Point cloud 32,488,391 цэг
Өндрийн тоон загвар (DEM) Resolution 4.2см
Ортофото зураг 2,78 cm/pix
5м тутамд пикет цэг үүсгэж өндрийн харьцуулалт хийсэн байдал
5м тутамд торлож үүсгэсэн пикет цэг
Агаарын зураглалыг дараах байдлаар хийж хэмжилтийн үр дүнг боловсруулав.
1. Phantom 4 pro v2 дроныг ашиглаж 2D нислэг
2. Phantom 4 pro v2 дроныг ашиглаж 3D нислэг
3. Phantom 4 RTK 3D нислэг
4. Phantom 4 RTK нислэгийн Pix4D программ хангамжийн боловсруулалт
5. Phantom 4 RTK нислэгийн Agsoft программ хангамжийн боловсруулалт /Medium/
6. Phantom 4 RTK нислэгийн Agsoft программ хангамжийн боловсруулалт /High/
Нислэгийн өндөр: 80м
GSD: 2.2cm/pix
Бид дээрх нислэг болон боловсруулалтын үр дүнгээс гарсан DEM моделуудыг ашиглаж 5м тутамд торлож үүсгэсэн 944 ширхэг пикет цэгүүдийг өндөртэй болгон өндрийг хооронд нь харьцуулав.
10см-с бага зөрүүтэй хэсгийг будаж тэмдэглэв.
Харьцуулалтыг үзэх: Энд дарна уу
RTK хэмжилтийн харьцуулалт
Зураглал хийсэн талбайд нийт 25 ширхэг холболтын болон шалгалтын цэгүүд тэмдэглэж байрлал өндрийг тодорхойлсон.
Phantom 4 RTK дроноор ниссэн нислэгийн үр дүнг Agsoft Photoscan болон Pix4D программ хангамжаар боловсруулан үр дүнг 2 долгионы GPS -р хэмжсэн хэмжилтийн үр дүнтэй өндрийн харьцуулалт хийсэн байдал.
Видео бичлэг
Phantom 4 pro v2 видео бичлэг
Агаарын зураглалын үр дүн видео бичлэг