Хэмжилтийн багаж тоног төхөөрөмж GPS худалдаж авахад өгөх зөвлөмж
Албан ёсны эрхтэй компанийг сонгох шаардлагатай юуАлбан ёсны эрхтэй компани
Онлайн худалдаа хөгжсөн өнөө үед хүссэн багаж тоног төхөөрөмжөө үйлдвэрээс нь үйлдвэрийн үнээр захиалаад авчихмаар санагддаг уу?
Гэвч томоохон үйлдвэрүүд өөр улс оронд бүтээгдэхүүнээ шууд хэрэглэгчидэд худалдаалдаггүй. Харин өөрийн үйлдвэрийг төлөөлж ажиллаж чадах чадвартай компанийг шалгаруулж сонгон албан ёсны эрх өгч гэрээ хийж бүтээгдэхүүнээ тухайн компанид л нийлүүлдэг.
Учир нь өөр улс оронд багаж тоног төхөөрөмж технологио нэвтрүүлэн гэдэг зөвхөн бараа бүтээгдэхүүнээ зараад орхичих явдал биш харин өөрийн бүтээгдэхүүний ажиллах заавар сургалт, засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслээр тогтмол хангаж хэрэглэгчиддээ чиглэсэн үйл ажиллагаа явуулаж өөрийн бренд бүтээгдэхүүнийг таниулах, маркетинг зар сурталчилгаагаа явуулах зэрэг цогц үйл ажиллагаа юм.
Багаж тоног төхөөрөмжийн үйлдвэрүүд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх явц
Үйлдвэрээс тухайн улс оронд бараа бүтээгдэхүүн нь хэр эрэлттэй байгааг судалж тухайн улс, бүс нутагт албан ёсны төлөөлөгчөө сонгож зөвхөн уг компанид бараа бүтээгдэхүүнээ нийлүүлнэ.
Дистрибьютор компани өөр улс оронд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх хориотой байдаг бөгөөд худалдаалсан дохиолдолд албан ёсны эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг.
Дистрибьютор компани өөрийн улс орондоо Reseller томилох сүлжээ дэлгүүрүүдээр болон онлайнаар бүтээгдэхүүнээ нийлүүлэх эрхтэй.
Хэмжилтийн багаж тоног төхөөрөмж GPS худалдаж авахад өгөх зөвлөмж
Хүмүүс GPS болгон адилхан л хэмжилт хийдэг гэж бодож хямд үнэтэйг нь сонгох тохиолдол их байдаг. Та машин авахдаа үйлдвэрлэсэн он, моторын багтаамж, хурд хүч загвар болон үнийг харж авдаг шиг GPS-ч гэсэн машинтай адилхан загвар, он, хүчин чадлаараа өөр өөр үүнийгээ дагаад ч үнэ нь өөр байдаг. Хэт хуучны загварын үйлдвэрлэхээ больсон багаж худалдаж авахаас зайлсхийх хэрэгтэй. Энэ нь ажиллагаа гацах доголдох, сэлбэг хэрэгсэл олдодгүй, дэвшилтэт технологи байхгүй зэрэг сөрөг нөлөөтэй.
Хятад улс техник технологиороо дэлхийд тэргүүлээд эхэлсэн бөгөөд хүмүүс ч Европын хэт үнэтэй GPS-с татгалзаж 4 5 дахин хямд үнэтэй Хятад улсад үйлдвэрлэсэн GPS-ийг их сонгох болсон. Энэ нь ч зөв сонголт юм.
Хятадын үйлдвэрийн багаж тоног төхөөрөмж дотооддоо хэрэглэдэг Хятад хэлтэй болон Олон улсад гаргадаг Англи хэлтэй гэж 2 янз байдаг. Хятад улсад хэрэглэдэг China mode бүхий багаж нь өөр улс оронд очоод ажиллахаа болих license key нэхэх тохиолдол байдаг. Энэ нь өөрийн дистрибьютор компанийн үйл ажиллагааг хамгаалж буй хэрэг юм.
Багаж тоног төхөөрөмж худалдаж авах арга
Тухайн улс оронд дистрибьютор албан ёсны эрхтэй газраас өөр газар ижил брендийн бүтээгдэхүүн худалдаалах боломжгүй бөгөөд хэрэв худалдаалж байвал энэ нь ямар нэг буруу арга замаар авсан бүтээгдэхүүн юм. Жишээлбэл Монголд Хятадын дотооддоо хэрэглэдэг China mode бүхий багажийг Хятадын дистрибьютороос Эрээнрүү авч Англи хэл суулгаж татваргүй оруулан ирж хямд үнээр зарж ашиг олдог. Энэ багаж нь эхэндээ зүгээр ажиллаж байж болох ч сүүлдээ ажиллахаа болих, license key нэхэх, үйлдвэрээс ажиллагааг нь хаах зэрэг эрсдэлтэй юм.
Зарим хүмүүс Монгол дахь албан ёсны дистрибьютор компаиудыг багажиндаа хэт их үнэ нэмж зарж байна гэж харддаг. Монголын жижиг зах зээлд хэт олон брендийн дистрибьютор компаниуд болон бусад худалдаачид байдаг бөгөөд энэ нь өрсөлдөөнийг идэвхжүүлж үнэ хямд байх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Мөн үйлдвэрээс олон улсад худалдаалах үнэ гэж багаж тоног төхөөрөмжийн үнийг зааж өгдөг. Энэ үнээс хэт үнэтэй, хэт хямд зарах эрх байдаггүй бөгөөд хэрэв зарвал дистрибьюторын гэрээгээ зөрчиж буй хэрэг юм. Манай компанийн хувьд аль болох хямд үнээр чанартай бүтээгдэхүүн борлуулахыг эрмэлздэг. Багаж тоног төхөөрөмж үзэх бол ЭНД дарна уу.