Автоматаар Polyline зурах Газрын гадаргууг автоматаар засварлах

Газрын гадаргууг засварлах

Бичлэг №1

Байр зүйн зургийн боловсруулалтын ажлын явцад зам, жалга судаг зэрэг үргэлжилсэн урт объектын ирмэг ёроолыг кодлон хэмждэг. Үүний дараа өөрсдийн хэрэглэдэг програм хангамжийн тусламжтайгаар газрын гадаргууг үүсгэдэг. Үүсгэсэн газрын гадргуугаа засварлах гурвалжин моделыг солих ажил нь геодезийн боловсруулалтын ажлын хамгийн чухал ажлуудын нэг бөгөөд багаггүй цаг хугацаа, туршлага шаарддаг. Газрын гадаргууг засаагүйгээс болон буруу зассанаас үүдэж газрын гадаргуу буруу үүсдэг.  Газрын гадаргуу буруу үүсдэг хэсгүүдийн нэг нь ирмэг ёроол бүхий өндрийн өөрчлөлт ихтэй хаялбарыг үүсгэгч гурвалжин моделын талын урт жигд биш болж зөв биш гурвалжин үүссэнээс болдог.

Газрын гадаргуу буруу үүссэнээс байр зүйн зургийг  үндэслэж хийсэн зураг төсөл, газар шорооны ажлын тооцоо зөрөх, зураг төсөл өөрчлөгдөх зэрэг асуудлууд үүсдэг.  Мэдээж үүний цаана цаг хугацаа хөрөнгө мөнгөний асуудал яригддаг. Иймээс зам барилгын зураг төсөл, уурхай зэрэг ажлуудад зөв засагдсан гурвалжин моделыг  эсвэл зураг төслийн програмд нь зөвөөр орох форматаар мэдээлээ өгч байвал зүгээр санагддаг. 

Мөн зураг төслийн зарим компаниуд байр зүйн зурагны пикет цэгүүдийг зураг төслийн програмруугаа дуудаж уг цэгүүдээр ахин алдаатай газрын гадрагууг үүсгэж засварладаг, зарим нь засварлахгүй шууд төлөвлөлтөө хийдэг. Засварлаж байгаа нь сайн хэрэг боловч геодезийн компаний цаг заваа зориулан газрын гадаргууг зөв болгож гурвалжин моделыг сольсон ажил үр дүнгүй болж 1 ажлаа 2 дахин хийж байгаа гэсэн үг юм.

Байр зүйн зургийн ажлаа хүлээлгэж өгөөд л болчихгүй араас нь болсон уу асууж тодруулах зүйл байна уу зэргээр асууж ер нь Зураг төслийн захиалагч болон гүйцэтгэгч Геодези газрын зураглалын компаниуд уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй гэж боддог. 

Зураг төсөл болон геодезийн үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг компаниуд маань AUTOCAD CIVIL 3D програм хангамж болон гурвалжин моделыг их хэрэглэдэг болсон  учир анхны видео мэдээллэээрээ уг программыг ашиглаж үргэлжилсэн урт объектыг цэгцтэй зөв кодлож хэмжсэнээр уг объектыг автоматаар зураад зогсохгүй газрын гадаргууг хүртэл автоматаар засч цаг хугацаагаа хэмнэх боломжтой гэдгийг үзүүлэхийг зорьлоо. Хэрэг болно гэж найдаж байна.

Бичлэгний тайлбар:

1. Autocad дээр 1 кодоор кодлогдсон үргэлжилсэн урт зам, ирмэг, ёроол зэрэг объектыг автоматаар Polyline-р зурах.

2. Excel программ дээр filter ашиглаж ижил кодоор кодлогдсон объектыг 

3. Autocad Quick select 

4. Polyline-г ашиглаж Autocad civil 3D програм хангамж дээр газрын гадаргууг автоматаар засварлах Breakline комманд

 

 

Нийтэлсэн: 5D WORLD ХХК