card

Авто зам барилгын ажилд ГЕОДЕЗИ

Авто замын барилгын ажил нь тухайн төслийн баг хамт олон бүх замчидын уялдаа холбоо нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болдог билээ. Энэ удаад авто замын салбарт ажиллаж буй Геодезийн баг хамт олныг онцлох гэсэн юм. Авто замын барилгын ажлын үед хамгийн олон цагаар нар салхи, шороо тоостой гадна ажлын талбайд ажилладаг хүмүүс бол Геодезийн бригад юм. Ажлын цаг дууссан ч тэд оффисдоо ажилтай маргаашийн ажилдаа бэлдэж байдаг.

Авто замын чиг сэргээх, түр цэг суулгах, байрлал өндрийг тодорхойлох бэхэлгээний гадаслагаа, хормойн гадаслагаа өдөр тутмын хэмжилтийн ажил, талбай шалгуулах, бичиг цаасны ажил, тоо хэмжээ, олох гээд л тэдний ажил мундахгүй их. Ажлынхаа хажуугаар талбайн инженер хийгээд явах нь ч элбэг. Авто замын баригдах  хурд тэгшилгээний ажлаас ихээхэн хамааралтай явагддаг. Өдөрт хэдэн метр талбай тэгшлэх нь Геодезийн инженерийн туршлага, багаж тоног төхөөрөмж болон автогрейдерийн операторын чадвараас шууд хамааралтай.

Бэхэлгээний гадаслагаа, түр цэг суулгах, өндрийн хэмжилт зэрэг Геодезийн хэмжилт боловсруулалтын ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэж байна.

 

Зарим зам барилгын компаниуд геодезийн хэмжилтийн багаж тоног төхөөрөмж, геодезийн бригадын хүн хүч машин тэрэгт нэг их ач холбогдол өгдөггүй. Энэ нь буруу юм. Геодезийн хэмжилтийн багаж тоног төхөөрөмж,  ажиллах хүчинд  оруулсан таны хөрөнгө оруулалт нь машин механизмаас илүү таны хөрөнгө мөнгө, цаг хугацааг хэмнэх болно. Долоо хэмжиж нэг огтол гэдэгчлэн Геодези баг хамт олон сайн байх нь үүсч болох эрсдэлээс хамгаална. 

Huace брэндийн хэмжилтийн  багаж тоног төхөөрөмжийн Монгол дахь албан ёсны дистрибьютор. Үзэх

Сүүлийн үеийн хэмжилтийн GPS-үүд авто замын хэвтээ босоо элементүүдээ оруулж өгөөд л уг замын хаана ч очсон авто замын төлөвлөлтийн өндөр байрлалыг тодорхойлж инженерт хормын дотор мэдээлдэг болсон. Цаашлаад 2011 онд Тэгшилгээний автомат удирдлагатай системийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь сэдвээр ШУТИС-УУИС-ын эрдэмж шинжилгээний хуралд 1-р байр эзэлж байсан технологи /үзэх/маань аль хэдийн Монголд ороод ирсэн GPS бүхий автогрейдер, индүү, эксгэватор зрэг техникүүд ажиллаж хөрөнгө мөнгө цаг хугацааг хэмнэж байна. Энэ техник технологи хөгжсөн цаг үед Геодези бригад метр нивелирээс өөр багаж тоног төхөөрөмжгүй байна гэдэг дэндүү хоцрогдож буй шинж.

Ажлын талбай дээр шороо тоосонд үзэг цаас ,бал, тооны машинтай ноцолдох  цаг хугацаа алдах хэрэггүй бослон. 

Дижитал нивелир DL-03  ҮЗЭХ

 

Мөн геодезийн хэмжилтийн багаж тоног төхөөрөмж гадна талбайд нар салхи, шороо тоосонд хэмжилт хийж хамгийн удаан цагаар ажилладаг учраас амархан муудаж эвдрэл гэмтэлд орох нь элбэг. Энэ нь хариуцаж буй инженер техникийн ажилтаны багаж тоног төхөөрөмжтэй хандаж буй байдалтай холбоотой ч мөн ажиллаж буй орчин хүнд гэдгийг санах хэрэгтэй. Эвдрэлтэй хуучирсан рейк болон багаж тоног төхөөрөмж ашиглах нь алдаатай хэмжилт хийгдэх, ажил удааширах бас нэг шалтгаан болдог. 

RUIDE брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютор ҮЗЭХ

Багаж тоног төхөөрөмжийн худалдаа засвар үйлчилгээ

 

Та зам барилгын ажилдаа гарах гэж бэлдэж байгаа бол хэмжилтийн багаж тоног төхөөрөмжийнхөө ажиллагааг шалгаж, баталгаажаагүй бол баталгаажуулаарай мөн танай төсөлд бүрэн хүрэлцэх эсэхийг инженерээсээ асуугаарай. Хэрэв та найдвартай геодезийн баг хамт олон хүсэж байгаа бол мэргэжлийн геодезийн компаниас сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмж бүхий бригад авахыг зөвлөж байна. Бүтээн байгуулалт бүхэн ГЕОДЕЗИ хэмжилтээр эхэлж ГЕОДЕЗИЙН Хэмжилтийн хяналтан доор явагдаж ГЕОДЕЗИЙН хэмжилтээр дуусдаг.

Геодезийн хэмжилт боловсруулалт, багаж тоног төхөөрөмж, программ хангамжийн сургалт үйлчилгээ. Autocad civil 3d 2019

Манай компани замын барилгын өдөр тутмын геодезийн хэмжилт, хяналт шалгалтын ажлыг сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмж бүхий туршлагатай бригад гарч хариуцаж хийж гүйцэтгэнэ. Мөн хэмжилтийн багаж тоног төхөөрөмжийг албан ёсны эрхтэйгээр үйлдвэрийн баталгаатай сургалттай нийлүүлж байна.

Бүтээн байгуулалт бүхэн ГЕОДЕЗИ хэмжилтээр эхэлж ГЕОДЕЗИЙН Хэмжилтийн хяналтан доор явагдаж ГЕОДЕЗИЙН хэмжилтээр дуусдаг.

Landstar 7 программ хангамж таны цагийг хэмнэнэ.

 

Хүсэлт илгээх