card

Road expo mongolia олон улсын үзэсгэлэн 2019

Уламжлал болон жил бүр зохион байгуулагддаг АВТО ЗАМ-ЭКСПО  2019 -оны 3-р сарын 14, 15-нд  7 дахь удагаа амжилттай болж өндөрлөлөө. Манай компани уг үзэсгэлэнд авто замын барилга, барилга угсралтын "АРЦ СУВРАГА ХХК-тай хамтран оролцолоо. Арц суврага ХХК-ийнхаа хамт олонд ажил үйлсийн өндөр амжилт хүсье.

5D WORLD ХХК нь геодезийн үйлдвэрлэл үйлчилгээ, хэмжилт боловсруулалт, зураг төсөл, багаж тоног төхөөрөмжийн худалдаа засвар үйлчилгээ, программ хангамжийн сургалт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани үзэсгэлэнд албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг Huace Ruide фирмийн багаж тоног төхөөрөмжийг танилцуулж авто замын барилгын үеийн өдөр тутмын хэмжилтийн бригад гаргаж зураг төслийн Autocad civil 3D 2019 программ болон Агаарын зураглалын технологийн сургалт үйлчилгээг үзүүлж байгаагаа үзэсгэлэн дээр хүрэлцэн ирсэн хүмүүст танилцуулав.

Авто замын салбарт бидний оролцоо:

5D WORLD ХХК

1. Байр зүйн зураглал, Топо, Дэвсгэр зураг /Drone survey/

Авто замын улаан шугам, гүйцэтгэлийн зураг

2. Авто замын барилгын ажлын өдөр тутмын геодезийн хэмжилт, хяналт шалгалт бригад

3. Хэмжилтийн багаж тоног төхөөрөмжийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж засвар үйлчилгээ үзүүлж байна. /GNSS, GPS, Total station, Нивелир/

4. Авто замын зураг төслийн Autocad civil 3D болон бусад инженерийн программ хангамж, багаж тоног төхөөрөмжийн сургалт

Autocad civil 3D сургалт 3-р сарын 20-нд эхлэнэ.

5. Газар шорооны ажлын хэмжээ, зураг төсөл

 

6. Түр цэг суулгах, бэхэлгээний гадаслагаа, хормойн гадаслагаа геометр нивелирдлэгийн ажил

 

Үзэсгэлэнгийн үеэрх зураг болон бичлэг

Зурган дээр дарж томруулан үзнэ үү.

 

Huace i80 илүү дэвшилтэт технологи

Road expo mongolia олон улсын үзэсгэлэн 2019

Авто замын барилгын үеийн өдөр тутмын геодези хэмжилт

Авто замын салбарт зориулсан хэмжилтийн Landstar 7 программ хангамж 

 

Хүсэлт илгээх