Цэгэн үүлний тухай
Хэмжилт хийх, ослын сэргээн засварлалт болон бусад зорилгоор тухайн нутаг дэвсгэрийн дэлгэрэнгүй загвар, моделыг бий болгох шаардлагатай үед цэгэн үүлийг ашиглах нь хамгийн үр бүтээлтэй, ажлыг бүрэн дүүрэн хийх арга юм.
Үнэн зөв, дэлгэрэнгүй, өндөр нарийвчлалтай 3D цэгэн үүлний загвар үүсгэх нь 3D ажлын хамгийн чухал элемент болж өгдөг. Физик орон зай, барилга байгууламжийн дижитал шинэчлэлт хийх хамгийн сүүлийн үеийн, шинэ шилдэг төхөөрөмж бол цэгэн үүл үүсгэж чаддаг дрон юм.
Цэгэн үүл тэдгээрийг юу болох, хэрхэн үүсгэх, өөр өөр төрлийн зориулалтаар хэрхэн ашиглах зэргийг мэдэж авснаар та энэхүү дижитал хэрэгслийг өдөр тутмын ажилдаа нэвтрүүлж болох юм.
Замын цагдаа нар LiDAR технологиийг ашигласнаар шөнө үзэгдэх орчин муутай нөхцөлд үүссэн зам тээврийн ослын тухай цэгэн үүлийн өгөгдлийг гарган авах боломжтой.
Цэгэн үүл гэж юу вэ?
Цэгэн үүл гэдэг нь гурван хэмжээстэд дүрслэгдсэн маш олон тооны цэгүүд юм. Цэг бүр орон зайд байгаа газраасаа хамааран өөрийн X, Y, Z утгатай. Зарим цэгэн үүл нь 3D орон зайд яг юу байгааг тодорхой харуулахын тулд нэг квадрат метр талбайд хэдэн зуугаараа бөөгнөрөн байрласан байдаг.
Хоёр хөргөлтийн цамхагийг аюулгүй нураахад бэлтгэсэн цэгэн үүлний загвар
Цэгүүд нь тухайн газар нутгийн объектын гадаргуу болон газар нутгийн онцлогийг илэрхийлж харуулдаг бөгөөд энэ нь хэмжилт хийх инженерт тухайн газар нутгийн өндөр нарийвчлалтай 3D газрын зураг, загварыг гаргах боломжийг олгодог. Гэхдээ энэ нь цэгэн үүл нь дангаараа газрын зургийг бий болно гэсэн үг биш юм. Бүрэн газрын зураг, загварыг бий болгохын тулд танд өндрийн өгөгдөлтэй цэгүүдээс гадна бусад өөр төрлийн өгөгдөлтэй цэгүүд хэрэг болно.
Эдгээр цэгэн үүлийг бий болгохын тулд та тухайн талбай дээгүүр нисгэгчгүй нисэх онгоц /дрон/ нисгэж өндрийн болон байр зүйн зургын шаардлагатай мэдээллийн цуглуулах хэрэгтэй.
Хамгийн сүүлийн үеийн гэрэл мэдрэгч, хүрээний мэдрэгчээр /LiDAR/ тоноглогдсон дэвшилтэт дронууд нь нэг нисэлтээр тухайн газар нутгийн цэгэн үүлийг үүсгэдэг болсон.
Цэгэн үүл хэрхэн ажиллдадаг вэ?
Цэгэн үүл үүсгэх процесс нь яг хэрхэн ажилладаг вэ? Нарийвчлал нь таны дрон LiDAR мэдрэгч эсвэл фотограмметрийн төхөөрөмжөөр тоноглогдсон эсэхээс хамаарах боловч процедур нь ижил байна.
Дрон нисч, мэдрэгчийн тусламжтай тухайн газар нутгийг сканнердаж байдаг. Дараа нь өгөгдлийн цэгэн мэдээллийг DJI Terra гэх мэт цэгэн үүл боловсруулах програм хангамжаар дамжуулан ашиглах боломжтой хэлбэрт оруулдаг.
3D цэгэн үүлний загварыг лазерын гэрлийн импульсийн тусламжтай эсвэл олон тооны гэрэл зургийг ижил цэг дээр өөр өөр өнцгөөс давхцалтай авах маягаар гарган авч болдог. Та LiDAR эсвэл фотограмметрийн арга ашиглаж хийж болох бөгөөд энэ нь та ямар төрлийн хэмжилт, зураглал үйлдэж байгаагаас шалтгаална.
LiDAR болон Фотограмметрийн аргаар үүсгэсэн цэгэн үүлийн ялгаа
Дроны өгөгдлөөс цэгэн үүл үүсгэх хоёр үндсэн арга болох LiDAR болон Фотограмметрийн арга нь тус бүрдээ өөрсдийн давуу талтай бөгөөд та хүсвэл хоёуланг нь ч ашиглаж болно.
Нарийн төвөгтэй, ургамалжсан газрын зураглал байнга хийдэг компаниуд LiDAR-ын аргыг ашигладаг бол тодорхой харагдацтай, хямд өртөгөөр зураглал хийдэг газарт фотограмметрын арга илүү тохиромжтой. Гэхдээ эдгээр хүчин зүйлээс шалтгаалан шууд сонголт хийх боломжгүй. Энэхүү 2 аргыг сайн судалж байж дроныг тоноглох нь ажлын үйл явц, хөрөнгө мөнгийг тань хэмнэх болно.
Лидарын арга
Лидар мэдрэгч нь газар луу лазер гэрлийн импульс илгээж буцаж ирэх хугацааг бүртгэж авах зарчимаар ажилладаг. Дроны LiDAR мэдрэгч нь инерцийн хэмжилт болон хиймэл дагуулын байршлын өгөгдлийг ашиглан сансар огторгуйд яг хаана байрлаж байгааг тодорхойлдог.
Цуглуулсан цэгүүдийг тусгай програм хангамжийн тусламжтай LiDAR цэгэн үүл болгодог. Энэ нь өндөр нарийвчлалтайгаар сканнердах боловч газрын зураг, түүний өнгийг оруулахын тулд бусад өгөгдлүүдтэй тааруулах шаардлага гардаг.
LiDAR нь бусад аргаар илрүүлэхэд хэтэрхий жижиг зүйлсийг зураглахад тохиромжтой. Жишээлбэл кабел эсвэл цахилгааны утас зэргийг зураглах шаардлагатай болвол та LiDAR аргыг ашиглан цэгэн үүлэн гаргаж авч болно. Энэхүү технологи нь гэрэл багатай нөхцөлд ч ажилладагаараа онцлог бөгөөд навчин давхаргыг өнгөрөн газарт хүрч чаддаг.
Мөн LiDAR цэгэн үүл нь шууд хэмжилт хийдэг учраас фотограмметрийн өндөр нарийвчлалтай олон тооны гэрэл зургуудтай харьцуулахад файлын хэмжээ харьцангуй бага байдаг. Энэ нь LiDAR цэгэн үүлний боловсруулалт нь фотограмметрийн боловсруулалтаас илүү хурдан гэсэн үг бөгөөд цаг хугацааг хэмнэж, үр ашигтай ажиллахыг зоридог инженерүүдэд илүү дауу тал болж өгдөг.
Фотограмметрын арга
Фоторграмметр нь гэрэл зургуудыг нэгтгэн гаргадаг арга. Энэ нь хэмжилт, зураглал хийхэд боломжийн үнэтэй, ойлгомжтой арга юм. Мөн фотограмметрийн өгөгдөлтэй ажиллахад шаардлагатай программ хангамж нь энгийн, үүлэнд суурилсан загвараар дамжуулан авах боломжтой.
Фотограмметрийг ашиглах арга нь уян хатан байдаг. Тухайн ажлын техникийн шаардлагад нийцүүлж шинээр үйлдэх газрын зураг эсвэл 3D цэгэн үүлний нарийвчиллаас хамааран та дроныг хэр хурдан нисэхээ шийдэж болно.
Ажлын нарийвчлал болон судалгаа хийж буй талбайн хэмжээ зэргээс хамаарч дрон хэдэн зуу эсвэл хэдэн мянган зураг авах болно. Эдгээр зургууд нь өнгөт бөгөөд 3D цэгэн үүлээс гадна газрын зураг эсвэл 3D загвар болгон ашиглаж болдог.
Фотограмметр нь гэрэл зураг дээр суурилдаг тул үүнийг ажиллуулахын тулд танд заавал байгалийн эсвэл хиймэл гэрлийн эх үүсвэр хэрэг болно.
Цэгэн үүлний хэрэглээ
3D цэгэн үүлний загварыг та вунд ашиглах вэ? Таны ажиллах салбараас шалтгаалж өөр өөр байдаг.
Эрчим хүчний дэд бүтэц: Дрон ашиглан 3D цэгэн үүлийг үүсгэснээр тухайн газрын нийтийн аж ахуйн дэд бүтцийн судалгааг илүү хурдан, хялбар хийдэг болно. Ингэснээр явганаар явахад бэрхшээлтэй эсвэл алслагдсан бүс нутагт баригдсан эрчим хүчний шугам сүлжээ зэргийг хянаж, судлахад илүү амар болно.
Газрын тос, байгалийн хийн барилга байгууламж: Эрчим хүчний нэгэн адил газрын тос, байгалийн хийн боловсруулах үйлдвэрүүд ихэвчлэн алслагдсан байршилд, томоохон талбайг хамран байдаг тул үнэн зөв 3D мэдээлэл шаарддаг. Энэ бол дроноор хэмжилт хийх нь уламжлалт газар дээр суурилсан хэмжилтийн аргаас илүү үр дүнтэй болохыг нотлож байна.
Байр зүйн зураглал: Хурдан хугацаанд тухайн газрын байр зүйн зургийг үйлдэхийг хүсвэл дрон ашиглан үүсгэсэн 3D цэгэн үүлийг ашиглах боломжтой. Өргөн уудам нутаг дэвсгэрт хурдан, өндөр нарийвчлалтай хэмжилт хийхэд тохиромжтой.
Ойн бүс нутаг: LiDAR нь өтгөн навч, ургамлан бүрхүүлийг нэвтэлж, фотограмметрийн аргаар гарган авах боломжгүй гадаргуугийн мэдээллийг өгдөг.