Дижитал твин гэж юу вэ?
Дижитал твин (Digital Twin) нь бодит объект, систем эсвэл орчны тоон хуулбар бөгөөд тухайн бодит зүйлийн бүтэц, үйл ажиллагаа, төлөв байдлыг бодит цагийн өгөгдлөөр байнга шинэчилж, хянаж, дүн шинжилгээ хийдэг дэвшилтэт технологи юм. Энэхүү дижитал хуулбарыг 3D загвар, мэдрэгч (IoT), хиймэл оюун ухаан (AI), өгөгдөл боловсруулалт зэрэг орчин үеийн технологиудаар бий болгодог.
Дижитал твин технологи нь дараах салбаруудад өргөн хэрэглэгдэж байна:
1. Хот төлөвлөлт ба ухаалаг хот (Smart City)
2. Үйлдвэрлэл (Industry 4.0)
3. Уул уурхай ба дэд бүтэц
4. Барилга, инженерчлэл
Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 5D WORLD ХХК гүйцэтгэх захирал Х. Пүрэвсүрэн магистрын судалгааны ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн 3D MODEL. Газар зохион байгуулалтаар ХААИС-ыг төгссөн Х. Пүрэвсүрэн нь 2025 оны 6-р сард Дижитал твин буюу ихэр хот технологийг хот төлөвлөлтөд ашиглах нь сэдвээр магистраа ШУТИС ГУУС-д хамгаалаад байна.
Дижитал үйлдвэрийн хэмжилтийг CHCNAV RS10 загварын SLAM төхөөрөмжөөр зураглав.
SLAM технологи гадна болон дотор орчинд сантиметр нарийвчилалтай хэмжиж зураглана. Бид хэмжилт зураглалын ажлыг гэрээгээр очиж хийж гүйцэтгэнэ.
Зүүн дээр байрлах зай хэмжих, талбай хэмжих зэргийг ашиглаж үзээрэй. Моделыг ойртуулж холдуулж үзнэ үү. Хэсэг хугацааны дараа тодорно. Зах хэсгээр тайралт хийгээгүй учир зарим гажилт байгаа болно. 3D модел харагдахгүй бол хайлт хэсэг дээр ULAANBAATAR гэж бичиж хайна уу Дижитал твиний суурь өгөгдлийг мэргэжлийн дрон, oblique камер, лазер сканнер, лидар, SLAM зэрэг технологиудыг ашиглаж хийх нь байрлал өндрийн нарийвчлал өндөр, хурдтай хэмнэлттэй, мэдээлэл бүрэн автомат боловсруулалттай болж солбицлын нэгдсэн тогтолцоонд хийгдэж чаддаг.