CHCNAV-ын Шанхай дахь төв оффис болон Wuhan дахь үйлдвэртэй нь танилцав.

Shanghai Huace Navigation Technology Ltd-ийн Шанхай дахь төв оффис болон Wuhan дахь үйлдвэрээр Монгол дахь албан ёсны дистрибьютер 5D WORLD ХХК-ийн хамт олон харилцагч Этүгэн инженеринг ХХК-ийн инженерийн хамт бизнес аялал хийж зочиллоо.

CHCNAV үйлдвэр нь 1500 гаруй ажилчидтай бөгөөд Хятад улсдаа 28 салбартай, бусад улсад 7 салбартай, 120 гаруй улсад өөрийн дистрибьютер байгууллагатай, 2.6 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй Хятад улсад хэмжилтийн багаж тоног төхөөрөмж, дрон, лидар үйлдвэрлэдэг шилдэг байгууллагуудын нэг юм.

Уг аялалаар CHCNAV бүх төрлийн геодези, маркшейдерийн багаж тоног төхөөрөмжүүдтэй  танилцсан бөгөөд онцгойлон CHCNAV i93 GNSS 2023 оны камертай шинэ GPS, BB4 нисгэгчгүй нисэх төхөөрөмж AU20 холын зайн хүчирхэг лидарын хамт, газар тариалангийн автомат удирдлагын систем болох NX510 төхөөрөмжүүдийн сургаланд хамрагдав.