ГЕОДЕЗИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ЛАБОРАТОРИ

Та багажаа баталгаажуулж амжсан уу? Ажилдаа гарахад бэлэн үү?

Геодезийн хэмжил зүйн багажийг жил бүр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Геодезийн хэмжил зүйн лабораториор баталгаажуулж хэвийн ажиллагаатай байгааг нь шалгаж гэрчилгээ авах нь чухал. 

Та баруун дөрвөн зам Барилгын хөгжлийн төвийн 1 давхарт байрлах багаж баталгаажилтийн лабораториор багажаа баталгаажуулж гэрчилгээгээ аваарай. Хавар ажлын ачаалал нь нэмэгддэг тул таны багаж хэд хоног хүлээгдэж байж баталгаажилт нь гарах магадлалтай тул таныг өвөл багажныхаа баталгаажилтыг хийлгэж байхыг зөвлөж байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Геодезийн хэмжил зүйн лабораторийн холбогдох утас:  70112099

Багаж тоног төхөөрөмж шинээр худалдаж авах бол: 7719-7755 дугаараар холбогдоорой. Мөн манай вэб сайт ФБ хуудсаар зочилоорой.

ГЕОДЕЗИЙН БҮХ ТӨРЛИЙН ХЭМЖЛИЙН БАГАЖ БҮРТГҮҮЛЭХ:

  • Геодезийн бүх төрлийн хэмжлийн багаж баталгаажуулах аж ахуйн нэгж, байгууллага компанийн гэрчилгээний хуулбар, хувь хүн иргэн иргэний үнэмлэхний хуулбартай ирэх;
  • Геодезийн бүх төрлийн хэмжлийн багаж нь хувийн дугаар, марктай байх
  • Геодезийн бүх төрлийн хэмжлийн багаж нь зориулалтын хайрцагтай, шороо тоос бохирдолгүй цэвэрхэн байх;
  • Электрон багажны батерейг цэнэглэсэн байх

БАГАЖ БАТАЛГААЖУУЛАХ ҮНИЙН ТАРИФ:

Барилга хот байгуулалтын Сайдын 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 123 дугаар тушаалаар Геодези зураг зүйн ажлын жишиг үнэ /БД 81-103-21/ шинэчлэгдэн батлагдсан тул багаж баталгаажуулалтын төлбөрт өөрчлөлт орсон.

Иймд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн дараах байдлаар үйлчилгээ үзүүлнэ.

АЖЛЫН БҮТЭЭЛИЙН НОРМ БА ЖИШИГ ҮНЭ

GNSS иж бүрдэлийг баталгаажуулахдаа Геодези хэмжил зүйн лабораторид багажаа бүртгүүлээд дараа нь Төв аймаг, Номтын аманд байрлах жишилтийн полигон дээр өөрсдөө очиж заасан цэгийг хэмжиж үр дүнг мэйлээр илгээж уг үр дүн зөв тохиолдолд баталгаажилтын гэрчилгээг олгодог. 

Доор зурган дээрх мэдээлэл солигдож 

Та өөрийн нэр дээрх багажийг бусдад худалдаалсан нэр шилжүүлэх гэж байгаа бол ЭНД дарж мэдээлэл аваарай.

Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын вэб сайт

CHCNAV i73 mini GNSS үзэх

CHCNAV i90 GNSS үзэх

 

Швецарын GEOMAX брэндийн Total station үзэх

Албан ёсны эрхтэй засвар үйлчилгээ, мэргэжлийн инженерийн заавар зөвлөгөө

Autocad civil 3D Сургалт үзэх

Мэргэжлийн зураглалын дрон худалдаа нислэг болон боловсруулалтын сургалт

Авто замын барилгын үеийн болон хяналтын геодезийн бригад

Оффис дээр ирж сонирхоорой