LandStar 8 нээлтээ хийлээ.

 Landstar 8 хэмжилтийн программ нээлтээ хийлээ.

 

Өнөөдөр, БНХАУ-ын Шанхай хотод – 2022 оны 11-р сарын 28-нд – CHC Navigation (CHCNAV) нь Андройд төхөөрөмжид зориулсан хээрийн хэмжилт, зураглалын программ болох LandStar8-ыг гаргалаа. LandStar8 (LS 8) нь уул уурхай, зам, кадастрын, зураглал, GIS болоод байр зүйн ажлуудад зориулагдсан олон талт, модульчлагдсан,олон төрлийн хэмжилтийн ажилд тохируулан ашиглах боломжтой програм хангамж юм. LandStar 7-ийн суурь дээр үндэслэн шинэ LandStar8 нь боловсронгуй, ашиглахад хялбар, илүү хурдан ажиллагаа, зэрэг олон шинэ боломжуудыг авчирдаг.

 

 

 LandStar 8, Android төхөөрөмжид зориулсан газрын хэмжилт, зураглалын APP.

 

“LandStar8-ийн тусламжтайгаар бидний талбайн хэмжилтийн ажлууд илүү хялбар, цаг хугацааг хэмнэх болно.  LandStar8-ийн модульчлагдсан загвар нь хэрэглэгчдэд өөрийн хэрэглээний дадал зуршлынхаа дагуу өөрчлөх боломжийг олгодог бөгөөд ингэснээр талбайд ажиллах илүү хялбар, үр ашигтай болгодог" гэж CHC Navigation-ийн Судалгаа, инженерийн хэлтсийн бүтээгдэхүүний менежер Рэйчел Ванг хэлэв. Нөөцлөх, өгөгдөл хадгалах эсвэл алсын зайнаас техникийн дэмжлэг үзүүлэх эсэхээс үл хамааран хэрэглэгчид өөрсдийн өгөгдөлтэй хэзээ ч, хаана ч холбогдох боломжтой."

 

Хэмжилтийн инженерийн ажлыг хөнгөвчлөхийн тулд хялбаршуулсан ерөнхий зохион байгуулалт
 

LandStar 8-ийн дэлгэцэнд том газрын зураг, тод график бүхий энгийн бөгөөд ойлгомжтой зохион байгуулалттай. Хэрэглэгчид ховор ашигладаг функцуудаа нууж, зөвхөн өдөр тутам ашигладаг функцээ харуулах боломжтой бөгөөд ингэснээр программыг илүү хялбар ашиглах болно. LandStar8 нь хэмжилт хийх, зураг зурах ажилд зориулагдсан уян хатан, хэрэглэгчдэд ээлтэй хээрийн программ юм.

 APP-ын зохион байгуулалт (зөвхөн холбогдох мэдээллийг харуулах ба ашиглагдаагүй функцуудыг нууж, програмыг илүү хялбар, ажиллахад хялбар болгох боломжтой).

 

Хэдхэн секундын дотор хэмжилтээ хийж эхлээрэй
 

Монгол хэл болон бусад 20+ хэлний сонголт

QR кодыг сканнердаж өөр контроллер дээрх координатын системийг хялбархан хуулж авах боломжтой.

CAD үндсэн газрын зургийг хэдхэн секундын дотор үзүүлнэ. DWG болон DXF үндсэн газрын зургийг илүү хурдан нээж, илүү илүү сайн харуулсанаар хэрэглэгч ашиглахад хялбар болсон. 200MB хүртэлх хэмжээтэй DXF файлуудыг CHCNAV гар удирдлага дээр 10 секундээс бага хугацаанд нээх боломжтой.

CAD зургийг ажлын талбайд шууд засварлах боломжтой.

Түргэн кодлох функц

Оффисруу хэмжилтийн датагаа бодит цаг хугацаанд дамжуулах боломж

CHCNAV GNSS receivers i90, i83, i73+, i73, iBase, i50 дэмжиж ажиллана.

 

 

CHCNAV i73 mini GNSS үзэх

CHCNAV i90 GNSS үзэх

 

Швецарын GEOMAX брэндийн Total station үзэх

Албан ёсны эрхтэй засвар үйлчилгээ, мэргэжлийн инженерийн заавар зөвлөгөө

Autocad civil 3D Сургалт үзэх

Мэргэжлийн зураглалын дрон худалдаа нислэг болон боловсруулалтын сургалт

Авто замын барилгын үеийн болон хяналтын геодезийн бригад

Оффис дээр ирж сонирхоорой