2023 оны 04 сард манай компаниас зохион байгуулах Дрон болон лидарын нэг өдрийн үнэгүй сургалт, танилцуулгад та бүгдийг урьж байна.
Бид та бүхэнд Шанхайн CHCNAV брэндийн шинээр гаргасан BB4 загварын дрон болон AU20 загварын лидарыг сканерыг танилцуулж байна. Шинэ технологийг эрэлхийлэгч танд манай хамт олны зүгээс бүтэн нэг өдрийн турш дээрх шинэ загварын лидар, дроныг танилцуулж, туршилтын нислэг үйлдэж, хэмжилт хийсэн дата-гаа хэрхэн боловсруулах талаар танд үнэ төлбөргүйгээр сургалт орох болно.
Та сургалтад хамрагдах хүсэлтэй бол ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.
BB4 загварын дроны товч техникийн үзүүлэлт:
- 10.9 кг жинтэй.
- 1кг ачаатай 55 минут 5кг ачаатай 40 минут нислэг үйлдэх боломжтой.
- 7.1 кг ачаа ачих боломжтой.
- Ус, чийгийн хамгаалалттай.
- 5000 м хүртэлх өндөрт нисэх боломжтой. Газрын төвшингөөс дээш 500м
- 13.9 м/с салхины эсэргүүцэлтэй сүүлийн үеийн дрон.
- Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү
AlphaUni 20 буюу AU20 загварын лидарын товч техникийн үзүүлэлт:
- 2.75 кг жинтэй.
- Дрон болон машинд суурилуулах эсвэл үүргэвчинд үүрээд хэмжилт хийх гэсэн 3 төрлөөр ашиглах боломжтой.
- 5 мм нарийвчлалтайгаар секундэд 2,000,000 цэг сканердах хүчин чадалтай.
- 360 градус хэмжилт хийх боломжтой 2022 оны шинэ загварын лидар
- 45MP RGB камертай бөгөөд фотограмметр лидарын технологийг хослуулан ашиглах боломжтой.
- Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү
Олон төрлийн техник хэрэгслэлд суулгах боломжтой
Авто болон төмөр зам, барилга, уул уурхай, байр зүйн зураглал, эрчим хүч, зайнаас тандан судлал, зэрэг төрөл бүрийн бүтээн байгуулалт, судалгаа шинжилгээний салбарт өргөнөөр ашиглах боломжтой.