БНХАУ-ын Шанхай хотноо төвтэй CHCNAV (Shanghai Huace Navigation Technology Ltd.) компани нь 2003 онд байгуулагдсанаас хойш GNSS хүлээн авагч, LiDAR систем, дрон, дижитал твин, машин удирдлагын технологи зэрэг өргөн хүрээний инноваци хөгжүүлсээр, өнөөдөр дэлхийн 120 гаруй оронд албан ёсны дистрибьютерийн сүлжээгээр бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, олон улсын хэмжээнд танигдсан байгууллага болжээ. Манай компани 2019 оноос одоог хүртэл Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилаж байна.
2008 онд тус компани “Машин удирдлага ба газар тариалан”-ы хэлтсийг байгуулж, трактор, бульдозер, экскаватор, автогрейдер, замын индүү зэрэг машин механизмуудад зориулсан хяналт, автомажуулалтын систем хөгжүүлж эхэлсэн. Үүний гол зорилго нь газар тариалан, уул уурхай, зам, инженерийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын үр ашгийг дээшлүүлэх, хүний хүчин зардлыг бууруулах, ажлын чанарыг олон улсын стандартад нийцүүлэхэд чиглэж байв.
Тус компани 2022 онд автогрейдерт зориулсан автомат тэгшилгээний систем TG63, мөн экскаваторын чиглүүлэгч систем TX63-ыг дэлхийн олон орны хэрэглэгчдэд санал болгосон нь ихээхэн амжилттай болж, зөвхөн эхний жилдээ 200 гаруй нэгж борлуулагдсан байна.
2022 онд "Тав Ди Ворлд" ХХК TG63 системийг “Амьюс” ХХК-ийн SEM919 автогрейдерт суурилуулж, Таван толгой–Манлай–Ханги чиглэлийн 470 км авто замын төсөлд амжилттай ашигласан. Төслийн төлөвлөлтийн түвшингөө Autocad civil 3D программ дээр бэлдэж плашаар dxf, xml форматаар кабен дотор байрлах дэлгэцэнд хуулж өгсөнөөр оператор хаана хэдэн сантиметр ухах, дарах тэгшлэх, ямар налуутай хажуу налуу татах ирмэг ёроол нь хаана байгаа зэргийг ямарч нэмэлт хэмжилтгүйгээр мэдэж өөрөө ажлаа явуулах боломжтой болно. Автоградер болон Бульдозерт зориулсан системийг автомат горимт тавьбал хутга өөрөө хөдөлж төлөвлөлтийн түвшин дээрээ очно. Манай инженер төслийн талбайд очиж суулгалт сургалтыг 2-3 хоногт хийж гүйцэтгэнэ.
Монголын зах зээл дээрх хэрэглээ ба үр дүн
TG63 систем нь ижил төрлийн бусад олон улсын брэндийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад 2–3 дахин хямд үнэтэй байсан нь Монголын дунд болон жижиг аж ахуйн нэгжүүдэд технологийн үсрэлт хийх боломж олгосон. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 24 аж ахуйн нэгжийн 26 автогрейдерт уг систем суурилуулан ашиглаж байгаа бөгөөд:
-
Авто замын бүтээн байгуулалтын тэгш байдал чанарыг дээшлүүлсэн
-
Газар шорооны ажлын хугацааг богиносгосон
-
Түлш зарцуулалт, хүний нөөцийн зардлыг хэмнэсэн
-
Туршлага багатай оператор ч өндөр нарийвчлалтай ажиллах боломжийг бүрдүүлсэн.
Энэ нь боловсон хүчний хомсдолд орсон зам барилгын салбарт томоохон дэмжлэг болж, улсын хэмжээнд зам барилгын ажлыг илүү богино хугацаанд, өндөр бүтээмжтэй гүйцэтгэх боломжийг олгож байна.
Технологийн онцлог, давуу тал
Машин удирдлагын системийг та GNSS base болон хот суурин газар байнгын ажиллагаатай станцтай холбож ашиглах боломжтой. ±2 см хүртэл нарийвчлалтай автомат тэгшилгээ хийх, хажуу налуу татах, ухмал ухах боломжийг танд олгоно. CHCNAV компани цаашид 3D машин удирдлага, дата менежмент болон Cloud интеграц, IoT төхөөрөмжийн уялдаа, Digital Twin платформтой холболт зэрэг дараагийн үеийн шийдлүүдийг боловсруулж байна.















