Авто замын зураг төслийн ажилд ГЕОДЕЗИ
Авто замын зураг төсөлд геодезийн хэмжилт байр зүйн дэвсгэр зураг чухал үүрэгтэй.
Уг зураг буруу хийгдсэнээр авто замын хар өндөр зөрөх, газар шорооны ажлын тоо хэмжээ буруу гарах, авто замын зураг солигдох гээд л олон асуудлууд үүсч цаг хугацаа хөрөнгө мөнгө алдагддаг.
Тиймээс геодезийн хэмжилтээ янз бүрийн компаниар хийлгэлгүй чанартай хийдэг найдвартай нэг газраар хийлгэж байх хэрэгтэй.
Байр зүйн зураг, геодези хэмжилт боловсруулалт хийнэ гэдэг GPS, Дрон нивелир хэмжилтийн багаж тоног төхөөрөмж худалдаж аваад л хэдэн цэг хатгаад программ дээр автоматаар болчихдог үүсгэчихдэг амар зүйл биш. Харандаа барьсан хүн болгон сараачиж чадах боломч хэзээч уран зурагчин шиг сайн зурж чадахгүй. Геодези гэдэг бол нарийн төвөгтэй шинжлэх ухаан. Тиймээс би чаднагууд их болсон цагт сонголтоо зөв хийх хэрэгтэй. Мөн зураг төслийн компаниуд өөрсдөө Геодезийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх эрхтэй хэмжилтээ өөрсдөө хийдэг бол инженер техникийн ажилчидаа чадваржуулах нь чухал. Бүгд муу чадваргүй гэж хэлээгүй шүү.
Хар өндөр зөрж зураг төсөл буруу болбол зургийн компанийн буруу болдог. Үнэндээ Геодезийн хэмжилтэндээ хэмнэх гэж оролдож би чаднагуудаар хэмжилт хийлгэсэн, мөн хэт хуучирсан 2 3 жилийн өмнөх байр зүйн дэвсгэр зураг ашиглаж төлөвлөлт хийснээс үүдэлтэй.
Геодезийн хэмжилт доорх шалтгаануудын улмаас алдаатай болох магадлалтай:
1. Шаардлагатай чухал хэрэгтэй газруудаар, зөв кодлож пикет цэг авч чаддаггүй. Зарим ирмэг, ёроол, газрын, хотгор, гүдгэрийг орхигдуулж хэмждэг.
2. GPS-ийн радио долгион барьж л байвал хэмжиж болно гэсэн ойлголттой ГЕОИД модел ашиглалгүй хэмждэг, өндрийн алдааг засварладаггүй. Үүнээс болж зайнаас хамаарсан өндрийн алдаа үүсч хар өндөр 30 40см өндрийн алдаатай болдог.
3. Газрын гадаргууг үүсгээд л шууд зураг төсөл төлөвлөлтөө хийдэг. Газрын гадаргын гурважлин моделыг засварлаж зөв гадаргуу үүсгэдэггүй.
4. Геодези хэмжилтэнд хэт бага мөнгө төсөвлөснөөс зарим шаардлагатай ажлуудыг хасч гэрээлдэг. Жишээлбэл: Өндрийн сүлжээний ажил буюу нивелирдлэгийн ажил. Үннээс болж авто замын дагууд шинээр суулгасан цэгүүдийн өндөр алдаатай болж зураг төсөл алдаатай хийгдэж авто зам барих гүйцэтгэгч компанид хүндрэл учирдаг
5. Захиалагч зургийн компанитай уялдаа холбоо муу ажилладаг. Хэдий газрын гадаргууг засварласан ч гэсэн гурвалжин моделоо өгдөггүй. Уг зургийн компани зураг төслийн программруугаа хэмжилтийн цэгийг ахин оруулж ахиад л газрын гадаргуу үүсгэдэг. 1 ажлыг 2 хийдэг.
6. Тайлан болон байр зүйн зураг чанрын шаардлага хангадаггүй экспертизээр ороход буцдаг.
Байр зүйн зургийн нарийвчлал
Авто замын байр зүйн дэвсэг зургийг ихэвчлэн 1:1000 масштабтайгаар хийлгэдэг. 1:1000 масштабын байр зүйн зургийн стандарт авто замын зураг төсөл төлөвлөх стандартыг хангадаггүй гэж би боддог. Яагаад гэвэл 1:1000 масштабтай 0.5м үеийн өндөртэй байр зүйн зургийн өндрийн нарийвчлал хаялбарын үеийн өндрийн 1/3 буюу 16.7см байдаг. Авто замын зургийн хар өндөр 16см-р зөрөх боломжтой гэсэн үг. Энэ нь авто замын барилгын ажлын хувьд бараг 1 үе хучилтын зузаан юм.
Тиймээс авто замын зураг төсөлд зориулсан байр зүйн зургийг нийтэд нь 1:500 масштабтай хийлгэх хэрэгтэй.
Мэдээж байр зүйн зургийн ажлын хөлс нэмэгдэнэ. Зургийн чанар нарийвчлал сайжирна. Үнэ хөлсний хувьд авто замын зураг төслийн компаниуд их бага үнээр геодези хэмжилтээ хийлгэхийг хүсдэг. 1:2000 масштбайтай байр зүйн зургийн ажлын хөлсөөр 1:1000 масштабтай байр зүйн зураг хийдэгч захиалагч тал 1:500 масштабтай байр зүйн зургийн нарийчвлал шаарддаг. Үнээ хямдруулахгүй байя гэхээр би чадангууд нь хэт хямд үнэ яриад ороод ирдэг тэгээд л халтуурдаж өгдөг. Зургийн компаниуд тендерт өндөр үнээр орчихоод яг хийлгэх гүйцэтгэгч геодези компанидаа бага мөнгө төсөвлөдөг. Авто замын зураг төслийн бүрэлдэхүүн хэсэг болсон геодези хэмжилтийн үнэ хөлсийг ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН АЖЛЫН ЖИШИГ ҮНЭ БД 81-103-13 баримтлан тооцох хэрэгтэй. Уялдаа холбоотой бие биенээ дэмжин ажиллахыг хүсэж байна.
5D WORLD ХХК-ийн захирал Л. Бат-Эрдэнэ
Бүтээн байгуулалт бүхэн ГЕОДЕЗИ хэмжилтээр эхэлж ГЕОДЕЗИЙН Хэмжилтийн хяналтан доор явагдаж ГЕОДЕЗИЙН хэмжилтээр дуусдаг.
Landstar 7 программ хангамж таны цагийг хэмнэнэ.