LiDAR vs Photogrammetry for Aerial Surveying
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроныг өөр өөр технологиор тоноглож агаарын зураглал хийх боломжтой бөгөөд нийтлэг аргуудын нэг нь Лидар болон Фотограмметрын арга юм. Геодези, маркшейдер хэмжилтийн инженерүүдэд Лидар болон Фотограмметрийн технологийн алийг нь авч ашиглах вэ? гэсэн сонголт гарч ирдэг. Энэ нийтлэлээрээ бид дээрх хоёр аргын давуу болон сул талыг авч үзэх болно. Энэ нь гэхдээ нэг нь нөгөөгөөсөө илүү дээр давуу байх ёстой гэсэн үг биш бөгөөд уг хоёр арга нь өөр өөрсдийн давуу болон сул талуудтай.Танд, таны ажиллаж буй төсөлд аль нь илүү хэрэгтэй вэ? гэдэг дээр уг нийтлэл багахан ч гэсэн хэрэг болох болно.
Фотограмметр
Лидар/ Lidar
LiDAR (ЛИДАР) гэж юу вэ?
1960-аад онд зохион бүтээгдсэн Lidar гэдэг нь (Light Detection and Ranging ) гэсэн үгний товчлол бөгөөд зайнаас тандан судлах аргуудын нэг юм. Лидар мэдрэгч нь газар луу лазер гэрлийн импульс илгээж буцаж ирэх хугацааг бүртгэж авах зарчимаар ажилладаг. Лидар мэдрэгч нь лидар системийн зөвхөн нэг хэсэг бөгөөд ашигтай өгөгдлийг олж авахад GNSS (Global Navigation Satellite System) болон IMU (inertial measurement unit) зэрэг нь шаардлагатай. Лидар мэдрэгчийг зайнаас тандан судлалаас гадна жолоочгүй машин хийхэд ч ашиглаж байна.
LiDAR-н давуу тал
LiDAR-ийг зураглалд ашиглахын давуу талуудын нэг нь түүний нарийвчлал юм. Та харьцангуй эсвэл үнэмлэхүй нарийвчлалыг хүсч байна уу ? Өөрөөр хэлбэл, эцсийн бүтээгдэхүүн нь байрлал өндрийн хувьд бие биетэйгээ холбоотой байхыг хүсч байна уу, эсвэл газартай холбоотой шинж чанаруудын хувьд үнэн зөв байгаад санаа зовж байна уу?
LiDAR бол үнэмлэхүй нарийвчлалыг олж авах арга зам бөгөөд энэ нь дэлхийн бодит загварыг олж авахад хамгийн тохиромжтой сонголт юм. Учир нь энэ нь өндөр, шигүү ургамалжилт бүхий газарт хамгийн сайн тохирсон арга юм. Бидэнд ургамлын доод газрын гадаргууг гаргах шаардлага их гардаг. Ургамал, навч бүхий өтгөн ургамал бүхий газрыг судлахад лидар маш нарийн мэдээлэл авдаг.
Энэ нь фотограмметрээс том давуу тал юм, Учир нь фотограмметр нь газар дээр нь илүү сийрэг ургамал байх үед л ургамлын доод газрын нарийвчилсан судалгааг гаргаж чаддаг. Ойролцоогоор лидар нь 90% хүртэлх ургамал бүхий газруудад нэвтэрч чаддаг бол Фотограмметрын хэмжилт нь 60% хүртэл байдаг.
LiDAR нь гадны гэрлийн эх үүсвэр шаардалгүйгээр шөнийн цагаар ч даалгаврыг гүйцэтгэж чадна. LiDAR нь фотограмметртэй харьцуулахад илүү нарийвчлалтай, нарийвчлалтай сканнердах хандлагатай байдаг. Лидар нь жижиг хэсгийн ч дэлгэрэнгүй мэдээллийг танд өгөх боломжтой. Үүний гайхалтай жишээ бол цахилгаан кабель юм. Та LiDAR-ийг ашиглан агаарын шугам сүлжээ зэргийн зураглалыг нарийвчлан гаргаж цахилгааны утасны унжилт, аюулгүй байдлын дүн шинжилгээ хийж болно.
LiDAR-ийн сул талууд
LiDAR-тай ажиллахад гарч буй хамгийн тодорхой бэрхшээл бол түүний үнэ юм. Мөн лидарын техник хангамжийг тохируулахад хүндрэлтэй байж магадгүй юм. Ашиглахад хүндрэлтэй нийтлэг биш. LiDAR-ийн цуглуулсан өгөгдлийг фото зураггүй үед хүрээлэн буй орчны талаархи харааны дэлгэрэнгүй мэдээллийг уншиж дүн шинжилгээ хийхэд хүндрэлтэй байдаг.
Фотограмметр гэж юу вэ?
Энгийнээр тайлбарлавал фотограмметр бол гэрэл зургийг ашиглан зайг хэмжих арга юм. Фотограмметрид дрон нь тухайн газар нутагт олон тооны өндөр нягтралтай гэрэл зургийг авдаг. Эдгээр зургуудыг давхацалтай авах бөгөөд газар дээрх ижил цэг олон зураг дээр, өөр өөр өнцгөөс харагдана. Эдгээр гэрэл зургуудыг мэргэжлийн програм хангамж ашиглан боловсруулж дэлхийн үнэн зөв, бодит загварыг гаргаж авдаг. Хүний тархи гүнзгий ойлголтыг хангахын тулд хоёр нүднийхээ мэдээллийг ашигладагтай адилаар фотограмметр нь эдгээр олон тооны ижил цэгүүдийг ашиглаж 3D газрын зургийг гаргадаг. Ажлын нарийвчлалаас хамаарч фотограмметрын аргаар зураглал хийхэд нислэгийн өндөр болон зругийн давхацалыг дрон болон камерын хүчин чадалтай уялдуулан сонгохоос гадна холболтын болон шалгалтын цэгүүдийн хоорондох зайг нарийн төлөвлөж гаргах шаардлагатай бөгөөд энэ нь хэмжилтийн нарийвчлалд шууд нөлөөлдөг. Лидарын технологтой харьцуулбал үнэ хямд. Лидар танд цэгэн үүл өгдөг бол фотограмметр нь загвараа бүтээхээр зурагнуудыг хамтад нь оёж байгаа тул та төслийнхөө бүх онцлог шинж чанаруудын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Фотограмметрийн аргын сул тал
Таны газрын зураг, загваруудын нарийвчлал нь таны дрон камерын чанар болон дроноос ихээхэн хамаарна. Харанхуй орчин, үүл бүрхэх сүүдэрлэх тоос шороо гэх мэт нөхцөл байдлууд нь таны судалгааны үр дүнгийн чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Мэдээлэл боловсруулах тухайд та зөвхөн харж буй зүйлээ л тодорхой хэмжих боломжтой. Энэ нь үзэгдэх орчин хязгаарлагдмал ургамал, сүүдэр эсвэл өдрийн цаг зэргээс шалтгаалан газрын цэгийг багасгаж, газрын зураг, загварыг нарийвчлалд нөлөөлдөг.
LiDAR-г хэзээ сонгох вэ?
Хэрэв та ургамлын бүрхэвч өндөртэй нарийн төвөгтэй газар нутгийг зураглах бол LiDAR-ийг зөвлөж байна. Навч, мөчир, модны завсраар нэвчдэг шууд хэмжилтийн ачаар та олж авсан өгөгдлөөрөө байр зүйн цэгэн үүлийг нарийвчлалтай бүтээж чадна. Энэ технологи нь кабель агаарын шугам гэх мэт хэт жижиг объектуудыг нарийвчлан хэмжихэд тохиромжтой. Хэмжилтийн ажил даалгавар тань бүх зүйлээс илүү нарийвчлалыг шаарддаг бол LiDAR нь таны сонгосон арга байх ёстой.
Фотограмметрийн аргыг хэзээ сонгох вэ?
Фотограмметрийн боломжийн байдал нь нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр судалгаа хийж байгаа хүмүүст илүү тохиромжтой сонголт болж өгдөг. Хэдийгээр LiDAR-с хямд байх нь түүнийг сонгох цорын ганц ашиг биш юм. Фотограмметр нь үйл ажиллагааны зохистой нөхцөлд (өөрөөр хэлбэл гэрлийн сайн нөхцөлд) ашиглахад өгөгдөл цуглуулах хамгийн боломжийн арга хэвээр байна.
Фотограмметрийн хамгийн том давуу тал бол өнгөт зураглал гаргах явдал бөгөөд хиймэл дагуулын зурагтай харьцуулж болохуйц бодитой 3D загвар, ортомозайкуудыг бүтээх боломжийг олгодог. Ортомозайк зураг ашиглан төлөвлөгөө дээр ажиллах, 3D загвар ашиглан видео танилцуулга хийх, харьцангуй бага зардлаар төслийн явц, болон мэдэллийг өгч чаддаг. Фотограмметрийн аргыг ургамал сийрэг үед, харааны мэдээлэл шаардлагатай төсөлд ашиглавал тохиромжтой.
Эцэст нь хэлэхэд
Бидний дээр хэлсэнчлэн нэг нь нөгөөгөөсөө илүү сайн байх ёстой гэсэн үг биш бөгөөд өөр өөрдийн давуу болон сул талуудтай. Эдгээр хоёр технологийг авч үзэхдээ нэг нь нөгөөгөөсөө илүү байх тухай биш харин танд юу чухал хэрэгтэй болохыг ойлгох хэрэгтэй Өөрт хэрэгтэй нарийчлал нөхцөл байдал төсөл, төсөвд тохируулж тохирох багаж тоног төхөөрөмжийг зөв сонгож ашиглах нь чухал. LiDAR ба фотограмметр-г зөв ашиглаж чадвал хоёулаа хүчирхэг технологи юм. Мөн танд RTK, PPK эсвэл бүр энгийн дрон ашиглах уу гэсэн сонголт ч гарч ирнэ. Мөн танд 2 долгионы GPS /Зарим тохиолдолд хэрэггүй/, боловсруулалтын програм хангамж, өндөр хүчин чадал бүхий компьютер шаардлагатай. Үнийн хувьд ойролцоогоор лидар технологи нь 50,000$-350,000$ хүртэл байхад өндөр түвшний фотограмметр систем нь 20,000-аас 30,000 долларын хооронд байна.
Лидар болон фотограмметрийн арга нь бие биенийгээ нөхөж ажиллах боломжтой бөгөөд уг хоёр технологийг хослуулан хэрэглэх нь төгс шийдэл юм. LiDAR-с цуглуулсан цэгэн үүлийг фотограмметр-тай хамт нэгтгэх хандлага бий болж , улмаар RGB өнгөт мэдээллээр өндөр нарийвчлалтай мэдээлэл авах боломжтой болсон. 2020 онд CHCNAV болон DJI нь лидар болон RGB камерын нэгдэл DJI Zenmuse L1 болон CHCHNAV мини халаасны лидаруудыг танилцуулсан. Та манай компаниаас албан ёсны эрхтэйгээр хэмжилтийн багаж тоног төхөөрөмжөө авахаас гадна мэргэжлийн инженерээс агаарын зураглалын сургалт үйлчилгээ, зөвлөгөө авах боломжтой.
Нийтэлсэн: 5D WORLD ХХК-ийн Захирал Л. Бат-Эрдэнэ
Эх сурвалж:
https://www.onyxscan-lidar.com/aerial-photogrammetry-and-drone-based-lidar-for-surveying-missions/
https://www.propelleraero.com/blog/drone-surveying-misconceptions-lidar-vs-photogrammetry/
https://www.aerialapplications.com/blog/lidar-vs-photogrammetry-types-of-remote-sensing
Геодези, зураг зүйн Англи - Орос - Монгол толь
Нийтэлсэн: 5D WORLD ХХК
Бүтээн байгуулалт бүхэн ГЕОДЕЗИ хэмжилтээр эхэлж ГЕОДЕЗИЙН Хэмжилтийн хяналтан доор явагдаж ГЕОДЕЗИЙН хэмжилтээр дуусдаг.
Ирж буй шинэ оны мэнд хүргье 2021.