card

Өвлийн улиралд дроноо нисгэхэд мэдэх ёстой зүйлс

Өвөл нь дронд цаг агаарын хамгийн хэцүү нөхцлийг бүрдүүлж чаддаг. Хүйтэн температур, хур тунадас, хүчтэй салхи нь танд болон таны онгоцонд учрах аюулын зөвхөн нэг хэсэг юм. Гэхдээ өвлийн улиралд нисэх нь хэцүү байдаг ч үүнийг хийх боломжгүй гэсэн үг биш юм. Өвлийн улиралд дроноо аюулгүй ажиллуулах талаархи зарим зөвлөмжийг хүргэж байна.

ЗАЙ

Ихэнх дронууд Lithium зай хэрэглэдэг. Хүйтэн температур нь зайг тохь тухтай бүсээс гаргаж, зайны доторх химийн идэвхийг бууруулдаг улмаар нислэгийн хугацааг багасгаж, цахилгаан, систем, мэдрэгч эвдрэх магадлалыг нэмэгдүүлдэг. Тиймээс нислэгийн аюулгүй байдлыг хангахын тулд доорх зөвлөмжийг дагаж мөрдөөрэй.

  • Зөвхөн дүүрэн цэнэгтэй зай ашиглах.
  • Зайгаа 20 ° C (68 ° F) ба түүнээс дээш хэмд урьдчилан халаана. зайны температурыг нислэгийн программ хангамжийг ашиглаж шалгах боломжтой.  Хэрэв боломжтой бол зайны халаагуур ашиглаарай. Мөн машиныхаа цонхон дээр паараа сайтар үлээлгэгж болох юм.

  • Зайгаа халаах өөр нэг арга бол хөөрсний дараа нисэх онгоцоо нэг минут 1 метрт байлгаарай ингэснээр баттери болон дроны ажиллагаа жигдэрч зайгаа оновчтой температурт хүртэл халаах боломжтой юм.
  • Зайны хүчдэл унахаас урьдчилан сэргийлэхийн тулд дроноо огцом удирдахгүй байх хэрэгтэй.

  • Зай нь хүйтэн температурт илүү хурдан дуусдаг.  Тиймээс дроны зайны түвшинг байнга шалгаж байх хэрэгтэй. Зай 40 хувиас доош орсон тохиолдолд дроныг буулгах алхамыг хийж эхлэх хэрэгтэй.

Цас хур тунадас 

Өвлийн тухай бодох үед бидний оюун ухаан ихэвчлэн цас орж ирдэг. Улирлын шинж чанартай энэхүү үзэгдэл нь олон хүнд баяр баясал болж байгаа хэдий ч энэ нь таны дронд ноцтой хохирол учруулж болзошгүй юм. 

Хур тунадаснаас үүсэх чийг нь богино мотор болон бусад цахилгаан хэрэгслийг гэмтээх, агаарын хөлөг дээр цас, мөс хуримтлагдах нь жинг нэмж, нислэгийн гүйцэтгэлийг бууруулдаг; гэх мэт. сөрөг нөлөөтэй. Ер нь  бол бороо, цас орж байх үед дроныг нисгээд дэмий боловч сүүлийн үед IP45 зэрэглэлийн ус чийг тоосны хамгаалалт бүхий хүчирхэг дронууд үйлдвэрлэгдээд хэдийнээ бидний танил болжээ. Манай компани та бүхэнд CHCNAV, DJI, JOUAV фирмийн мэргэжлийн дроонуудыг санал болгож байна. Дроноо хөөргөх, буулгахдаа буух дэвсгэр ашиглахыг зөвлөж байна.

Харагдац

Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг алсын барааны харагдац муутай нөхцөлд нисгэх нь ноцтой бөгөөд эрсдэлтэй. Өвөл нь ихэвчлэн манан, цас орох, УБ-т утаа ихсэх зэрэг таагүй нөхцлийг бүрдүүлдэг. нисгэхээсээ өмнө тэнгэрт үзэгдэх орчин сайн байгаа эсэхийг шалгаж, аюулгүй эсэхийг шалгаарай. FAA -с нисгэгчгүй онгоцоо аюулгүй нисгэхэд цаг агаарын хамгийн бага харагдац нь 3 миль буюу 4 828 метр гэж үздэг.

Камерын гүйцэтгэл

Өвлийн цасны гайхалтай дүр төрхийх буулгахын тулд та камерны тохиргоор гараар тохируулахыг зөвлөж байна. Авто горимд заримдаа харанхуй зураг гарч болзошгүй. Учир нь камерын гэрэлтүүлгийн систем нь заримдаа цасны гэрэлтэлтэнд хууртаж цасыг бага илрүүлдэг. Та цасны зөв өнгөний тэнцвэрийг олж авахын тулд цагаан өнгийн тэнцвэрийг зохих ёсоор нь тохируулах хэрэгтэй. Үгүй бол цас саарал өнгөтэй харагдаж болно.

Дулаан бай

Таны нисгэгчгүй онгоц нь өвлийн улиралд хамгаалалт шаарддаг цорын ганц хөрөнгө биш юм. Дроныг удирдаж буй таны гар утас Iphone бол өвөл тэгээд л унтран гэсэн үг шүү дээ. Дроноо хянах удирдлага унтарчихвал тэгээд л сандарч эхлэнэ. Тиймээс та зарим тохиолдолд машинаасаа нисгэж болох юм. Мөн таныг мартаж болохгүй. Хүйтэнд гарахаасаа өмнө тохирсон хүрэм, малгай, бээлий зэргийг багтаасан зохих хувцастай байхаа мартуузай.

Агаарын зураглал

Дээр хэлсэнчилэн хүйтэнд баттери хурдан дуусдаг тул та хангалттай олон баттери авч явах хэрэгтэй. Яагаад гэвэл өвөл агаарын зураглал хийхэд тохиромжтой хугацаа бага байдаг . Та энэ үнэ цэнэтэй бага цагийг зайгаа цэнэглээд дэмий өнгөрөөж болохгүй. Мөн оффисоосоо хэт хол хэмжилтэнд явж байгаа бол запас дрон авч явахыг зөвлөж байна. Мөн агаарын зураглал байр зүйн зураглал хийх гэж байгаа талбай тань ургамал, цас ихтэй байх нь зургийн чанар, нарийвчлалд сөрөг нөлөөтэйг та бодолцож үзэж давхар өөр хэмжилтийн арга технологио авч явах хэрэгтэй.

Өвлийн улиралд дрон нисгэх талаар асуулт байвал сэтгэгдэл үлдээгээрэй.

Нийтэлсэн 5D WORLD ХХК-ийн захирал Л. Бат-Эрдэнэ

Эх сурвалж: https://www.bhphotovideo.com/explora/video/tips-and-solutions/can-i-fly-my-drone-during-winter

https://store.dji.com/guides/winter-drone-flying-tips/

 

 

Хүсэлт илгээх