Агаарын зураглалын боловсруулалтанд ямар компьютер сонгох вэ?
Та компанидаа агаарын зураглалын аргыг нэвтрүүлж цаг үеэсээ хоцрохгүй сүүлийн үеийн дрон, камер, лидар, комьютер ашиглаж байр зүйн зураг, газар шорооны ажлын тоо хэмжээ олох, ортофото зураг 3D загвар гаргаж авахыг хүсч байна уу? Гэвч та хаанаас ямар дрон, компьютер сонгож авахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл ЭНД дарж хэмжилтийн багаж тоног төхөөрөмж дроныг сонирхоорой. Ямар үзүүлэлт бүхий компьютер нь таны төсөл хэмжилтэнд тохирох талаар доорх нийтлэлээс уншиж танилцаарай.
Таны боловсруулах зургийн тоо, камерны пиксилийн хэмжээ, нислэгийн өндөр, талбайн хэмжээ зэргээс хамаарч харилцан адилгүй хурдтай уншиж боловсруулна. Зарим компьютер 10, 20 минут уншиж байхад зарим нь 5, 6 цаг ч унших тохиолдол байдаг. Тиймээс та комьютерийн үзүүлэлтээ зөв тооцоолж сонгож авах нь чухал.
Фотограмметрийн боловсруулалтын Metashape, Pix4D mapper, Context capture, 3DSURVEY зэрэг маш олон программ байдаг бөгөөд өөр өөрсдийн алгоритм, онцлогоос хамаарч янз бүрийн компьютерийн техникийн үзүүлэлт шаарддаг. Та манай оффис дээр ирж дэлгэрэнгүй мэдээлэл заавар зөвлөгөө авах боломжтой юм. Бид CHCNAV, JOUAV, RUIDE, DJI фирмийн мэргэжлийн дронуудыг албан ёсны эрхтэй нийлүүлж сургалт, заавар зөвлөгөөг мэргэжлийн төвшинд өгч байна.
Компьютер эд ангиудын тухай мэдлэг тааруу бол ЭНД бас ЭНД дарж мэдээлэл аваарай
PIX4D программ
Зөвлөж буй
Windows 10, 64 bits.
CPU quad-core or hexa-core Intel i7/Intel i9/Threadripper/Xeon/.
GPU: GeForce GTX GPU compatible with OpenGL 3.2 and 2 GB RAM.
Hard disk: SSD.
Жижиг төсөлд (under 100 images at 14 MP): 8 GB RAM, 15 GB SSD Free Space.
Дунд зэргийн төсөлд (between 100 and 500 images at 14 MP): 16GB RAM, 30 GB SSD Free Space.
Том төсөлд (over 500 images at 14 MP): 32 GB RAM, 60 GB SSD Free Space.
Very Large projects (over 2000 images at 14 MP): 64 GB RAM, 120 GB SSD Free Space.
Дэлгэрэнгүй үзэх бол ЭНД дарна уу.
CPU ТУРШИЛТ /Бага нь сайн/
Pix4D программын боловсруулалт CPU дээр тулгуурлаж явагддаг. :Pix4D прогорамм дээр боловсруулалтын явцад CPU, GPU, RAM, Hard disk хэрхэн оролцож ашиглагдаж буй тухай ЭНД дарж үзнэ үү. Боловсруулалтын шат бүр дээр харилцан адилгүй оролцоотой болохыг та харах болно.
Graphic card GPU туршилт /Бага нь сайн/
График картны хувьд танд өндөр үнэтэй RTX 3080 3090 картыг сонгохгүй 3070, 2080 TI зэрэг картуудыг сонгож мөнгөө хэмнэхийг санал болгож байна.
RAM болон хард
RAM-ны хуьд Pix4 mapper дэлгэрэнгүй мэдээлэл их өгөөгүй боловч рамны хэмжээ 1. Боловрсуулах зургийн тоо, 2. Зургийн хэмжээ чанар, 3. Боловсруулалтын нарийвчилалын тохиргооноос ихээхэн хамаарна. Танд 32GB RAM эсвэл түүнээс дээш үзүүлэлттэй рамыг сонгохыг санал болгож байна. Мөн рамыг сонгохдоо Megahertz (MHz) хэмжээг анхаарч авах нь чухал. Энэ нь 2400mhz 3000mhz 3200 гэх зэрэг олон янз бөгөөд их байх тусам сайн гэсэн үг. Хард дискний хувьд ямарч программ дээр боловсруулалт хийсэн SSD хард бол шилдэг сонголт юм.
Agisoft Metashape
Албан ёсны Agisoft Metashape сайт дээр танд доорх үзүүлэлт бүхий компьютерийг санал болгож байна.
Agisoft Metashape туршилт
CPU /Бага нь сайн/
GRAPHIC CARD GPU
Та Tools -> Preferences -> GPU хэсгээс GPU болон CPU-ий оролцоог тохируулах боломжтой. Мөн танд RTX 2080 Ti, 3060 Ti болон 3070 график картуудыг санал болгож байна. Мэдээж RTX 3080 3090 нь илүү боловч энэ нь хэт үнэтэй юм.
RAM болон хард
RAM-ны хуьд Pix4 mapper дэлгэрэнгүй мэдээлэл их өгөөгүй боловч рамны хэмжээ 1. Боловрсуулах зургийн тоо, 2. Зургийн хэмжээ чанар, 3. Боловсруулалтын нарийвчилалын тохиргооноос ихээхэн хамаарна. Танд 32GB RAM эсвэл түүнээс дээш үзүүлэлттэй рамыг сонгохыг санал болгож байна. Мөн рамыг сонгохдоо Megahertz (MHz) хэмжээг анхаарч авах нь чухал. Энэ нь 2400mhz 3000mhz 3200 гэх зэрэг олон янз бөгөөд их байх тусам сайн гэсэн үг. Хард дискний хувьд ямарч программ дээр боловсруулалт хийсэн SSD хард бол шилдэг сонголт юм.
DJI TERRA
DJI терра дээр ямар нэгэн харьцуулалт судалгаа одоохондоо байхгүй байгаа бөгөөд манай компани хийсэн туршилтаар өмнөх 2 программаас хурдан боловсруулалтын үр дүнг гаргаж байсан.
CONTEXT CAPTURE
Дээрх нийтлэл танд хэрэг болсон гэж найдаж байна.Та i7 GTX 1660 6GB прогрцессор сонгосон ч дээрх программууд ажиллах бөгөөд гол нь таны төслийн хэмжээ мөн боловсруулалтын хугацаа нь харилцан адилгүй байх болно. Манай компани зүгээс
CPU: i7 4th дээш эсвэл Ryzen 5 -с дээш
GPU: VRAM 6GB-с дээш
RAM: 24GB-с дээш
Сонголтыг хийхийг зөвлөж байна. Мөн cooler бусад эд анги халалт, ачаалал зэргийг сайн бодолцож компьтер дэлгүүрүүдийн худалдагчаас зөвлөгөө авахыг хүсье. Ойролцоогоор 5 саяаас дээш үнэтэй болох байх.
Танд амжилт хүсье
Эх сурвалж: https://www.pugetsystems.com/ болон программ хангамжуудын албан ёсны вэб сайт, танилцуулга
Нийтэлсэн: 5D WORLD ХХК
Бүтээн байгуулалт бүхэн ГЕОДЕЗИ хэмжилтээр эхэлж ГЕОДЕЗИЙН Хэмжилтийн хяналтан доор явагдаж ГЕОДЕЗИЙН хэмжилтээр дуусдаг.
Ирж буй шинэ оны мэнд хүргье 2021.