Агаарын зураглал / Drone survey
Техник технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед мэргэжлийн Геодези, Маркшейдерийн инженерүүд урьд өмнө хэзээ ч байгаагүй хурдан, үр дүнтэй хэмжилт хийх аргатай болсоор байгаа билээ. Ойролцоогоор 20 жилийн өмнө хэмжилтэд GPS нэвтэрсэн бөгөөд анх танилцуулж байх үед хэмжилтийн инженерүүд GPS-г ашиглахдаа эргэлзэж байсан. Өнөөдөр бараг бүх Геодези, маркшейдерын инженерүүд GNSS хүлээн авагчтай бөгөөд үүнийг өдөр бүр ашигладаг. Үүнтэй ижлээр агаарын зураглалын аргын нарийвчлал үр дүнд зарим байгууллага, инженер техникийн ажилчид эргэлздэг.
Тиймээс уг эргэлзээг арилгах зорилгоор энэ нийтлэлийг оруулж байна. 2019 оны 9-р сард агаарын зураглалын аргыг GNSS технологитой харьцуулж нийтлэл оруулж байсан билээ. Өмнөх нийтлэлийг үзэх бол энд дарна уу. Байр зүйн зураглал хэмжилтийн ажилд Агаарын зураглал болон GNSS-ийн технолгийн нэг нь илүү гэсэн зүйл байхгүй бөгөөд өөр өөрсдийн гэсэн давуу болон сул талуудтай.
Агаарын зураглал нь GNSS RTK хэмжилтийн горимыг бодвол инженерээс илүүү их мэдлэг чадвар туршлага шаарддаг. Та манай компаниас CHCNAV, DJI, JOUAV фирмийн дрон болон мэргэжлийн лидар камер зэргийг албан ёсны эрхтэйгээр худалдан авах боломжтойгоос гадна агаарын зураглалын заавар зөвлөгөө, сургалтанд ч хамрагдах боломжтой юм. Манай компани агаарын зураглал болон GNSS технологийг хослуулан байр зүйн зураглалын ажил, газар шорооны ажлын тоо хэмжээг тодорхойлох зэрэг хэмжилтийн ажлуудыг түргэн шуурхай сүүлийн үеийн технологиор хийж гүйцэтгэж байна.
Судалгааны ажлын тухай
Бид судалгаа хийх зорилгоор байр зүйн зургийн ажлыг 2021 оны 01-р сарын 24-нд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт нийт 23 га талбайд хийж гүйцэтгэлээ. Төслийн байршлыг сонгохдоо цас бага, хүн хөдөлгөөн багатай, бага зэргийн ухмал овоолго бүхий тэгш газрыг сонгож авсан.
Энэхүү судалгааны ажлын зорилго нь:
- Агаарын зураглал буюу фотограмметрийн аргаар хийж гүйцэтгэж буй зураг өндрийн тоон загвар нь 0.5 метрийн үеийн өндөртэй 1:1000-ны масштабтай байрзүйн зургийн өндрийн нарийвчлалын шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах дүн шинжилгээ хийх
- GNSS-р хэмжсэн пикет цэгийн өндрийг дроны боловсруулалтын үр дүнтэй харьцуулах дүн шинжилгээ хийх
- GNSS-р хэмжиж Autocad civil 3D программ дээр бодож гаргасан тоо хэмжээг Agsoft photoscan болон DJI TERRA программын үр дүнтэй харьцуулах дүн шинжилгээ хийх
Ерөнхий мэдээлэл
DJI Matrice 210 RTK & iBase & Phantom 4 pro v2 +Gama PPK
Байршил: Баянзүрх дүүргийн 26-р хороо
Талбайн хэмжээ: 23га
Цаг агаар: Бүрхэг, салхи багатай
Хэмжилт хийсэн цаг: 2021/01/24-нд 13:00
Хэмжилтэнд ашигласан багаж тоног төхөөрөмж: Dji matrice 210 RTK D-RTK base, Zenmuse x7 камер, CHCNAV iBase болон i50 rover
Хэмжилтийн арга: Фотограмметр, GNSS RTK (Real time kinematic)
Тулгуур цэг: Cors UB01
Нислэгийн өндөр: 100 метр
GSD: 1.6 cm/px
Хэмжилт
Байрзүйн зургийн масштаб буюу зургийн нарийвчлал, байрзүйн зураг хийгдэх газар нутгийн байдал, цаг уурын онцлог, агаарын зураг авах камерийн хүчин чадал, удирдлагын болон боловсруулалтын программ хангамж,компьютерийн техник хангамжийн хүчин чадал зэрэг олон хүчин зүйлийг үндэслэн нислэгийн төлөвлөлтийн элементүүд болох нислэгийн өндөр, дагуу болон хөндлөн давхцал, 1 блокод хамрагдах талбай, холболтын болон хяналтын цэгүүдийн хэмжээ, байршил зэргийг тооцоолон гаргадаг. Бид дээрх хүчин зүйлүүдийг тооцон үзэж агаарын зургийн дагуу давхцал 75%,хөндлөн давцал 75%, нислэгийн өндөр төв суурин газарт 100м байхаар төлөвлөв.
Шалгалтын цэгүүдийг аль болох хатуу цас багатай хэсгүүдэд цасыг нь цэвэрэлж ойоролцоогоор 30метр тутамд нийт 49 ширхэг цэгийг газар дээр шүршдэг будгаар тэмдэглэж байрлал өндрийг CHCNAV i50 маркын багажаар хэмжилтийн RTK горимоор хэмжиж тодорхойлсон. Хэмжилтэнд Улаанбаатар хотын байнгын ажиллагаатай станц UB01-г ашигласан. Хэмжилтэнд ашигласан багаж тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт болон дэлгэрэнгүй мэдээллийг үзэх бол ЭНД ДАРНА УУ.
Боловсруулалт, үр дүн
Нислэгийн үр дүнг фотограмметрийн боловсруулалтын Agisoft Photoscan болон DJI Terra программ хангамжаар боловсруулсан. DJI TERRA программ нь High Medium Low гэсэн 3 зэрэглэлээр боловсруулалтын ажлыг хийдэг бөгөөд боловсруулалтын ажилд Medium зэрэглэлийг ашигласан. Харин Agisoft Photoscan программ нь Highest High Medium Low Lowes гэсэн 5 сонголттой бөгөөд мөн л Medium гэсэн сонголтоор боловсруулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Дрон RTK горимоор нислэгийг үйлдсэн учир боловсруулалтын ажилд тулгуур болгож GCP цэгийн холболт хийгээгүй.
Газар дээр тэмдэглэж GNSS-р байрлал өндрийг тодорхойлсон 49 ширхэг шалгалтын цэгүүдийн өндрийг агаарын зураглалын аргаар бодож боловсруулсан өндөртэй харьцуулж үзэхэд 1:1000 масштабтай байр зүйн зургийн нарийвчлалыг хангаж байна. 1:1000 масштабын байр зүйн зураглалд тавигдах шаардлага, нарийвчлалыг "1:500, 1:1 000, 1: 2 000,1: 5 000-НЫ МАСШТАБТАЙ БАЙР ЗҮЙН ДЭВСГЭР ЗУРАГЛАЛЫН АЖИЛ" БД 11-106-08-с ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
GNSS RTK болон DJI TERRA өндрийн зөрүүний харьцуулалтыг доорх хүснэгтнээс үзнэ үү.
Дээрх хүснэгтээс үзэхэд хамгийн их өндрийн зөрүү 3 цэг дээр 11см дундаж алдаа 0,053см дундаж квадрат алдаа 0.007 байна. Энэ нь цастай орчинд өвлийн улиралд хийсэн туршилтын хэмжилтийн үр дүн гэхэд сайн үр дүн бөгөөд уг нарийчвалыг илүү ч сайжруулах боломжтой юм. Үүний тулд илүү нам өндөр, хөндлөн маршрутаар дахин нисгэх зэрэг арга байж болох юм. Дээрх судалгааны үр дүн нь 1:1000 масштабын 0.5 м үеийн өндөртэй зургийн өндрийн нарийвчлал буюу үеийн өндрийн 1/3 буюу 16.6см -с ихгүй байх ёстой гэсэн шаардлагыг хангаж байна. Агаарын зураглалд өндрийн нарийвчлалыг GSDx3, байрлалын нарийвчлалыг GSDx2 гэсэн томъёогоор тодорхойлж нислэгийн өндрийг хийж буй байр зүйн зургийн масштаб-д нийцүүлдэг. Манай судалгааны ажлын хувьд GSD= 1.6см бөгөөд өндрийн нарийвчлал 4.8см байрлалын нарийвчлал 3.2см юм. Дээрх үр дүнг сайжруулахын тулд холболтын CP
Хэмжилт хийсэн талбайд 3 хэсэг жижиг хэмжээний шороон овоолго байсан бөгөөд уг овоолгуудыг мөн CHCNAV фирмийн i50 маркийн багажаар хэмжиж Autocad civil 3D программ хангамжийн тусламжтай уг овоолгуудын тоо хэмжээг олсон. Уг овоолгуудын тоо хэмжээг Agisoft Photoscan болон DJI Terra программ дээр тус бүр бодож үр дүнг харьцуулж үзэв.
Газар шорооны ажлын тоо хэмжээг тодорхойлохын тулд өмнөх болон одоогийн газрын гадргуу буюу нийт 2 ширхэг газрын гадаргуу шаардлагатай байдаг. Овоолгын ёроолын цэгүүдийн хэмжилтийг ёроолын гадаргуу болгож ашиглаж тоо хэмжээг тодорхойлсон. Autocad civil 3D программ дээр тодорхолйсон ёроолын гадаргууг Agsoft Photoscan-руу оруулж тоо хэмжээг тодорхойлсон бол DJI TERRA программ дээр энэ фунц байдаггүй тул шинээр ёроолын гадаргууг гараараа зурж тоо хэмжээг тодорхойлсон.
Газар шорооны ажлын харьцуулсан тоо хэмжээг доор үзүүлэв.
Уг тоо хэмжээний зөрүү нь овоолгын ёроолын газрын гадаргуу ижил биш мөн тухайн инженерийн GNSS -р хэмжсэн хэр нарийчлалтай хэмжсэн, пикет хоорондох зай зэргээс хамаарч өөр өөр байна.Агаарын зураглалын аргаар гаргасан тоо хэмжээ нь илүү нарийвчилж жижиг хотгор гүдгэр болгонд буюу см зайтай 85 сая цэг бүхий цэгэн үүл үүсгэж газрын гадаргууг үүсгэдэг учир илүү нарийвчлалтай гэсэн үг юм. Дрон нь GNSS -ын нарийвчлалыг хангаж чадах бөгөөд инженерийн ур чадвар төлөвлөлт чухал. Та илүү сайн нарийвчлалыг хүсч байвал танд Лидар технологийг санал болгож байна. Лидарын тухай оруулсан мэдээллийг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ
Autocad civil 3D
DJI TERRA
AGSOFT PHOTOSCAN
Хэмжилтийн үр дүнг доорх бичлэгнээс үзнэ үү. (Дуутай тайлбарлаад хийсэн боловч тайлбарласан яриа нь устчихсан байна лээ тиймээс ахиж хийхээс залхуураад ая хийчихлээ) Мөн бичлэгэн дээрх DJI TERRA программ дээр гаргаж буй тоо хэмжээг бичлэгний дараа нарийвчилж хэмжиж үзүүлсэн.
Биднээс байнга мэдээлэл авахыг хүсвэл вэб сайт, хуудас, Youtube channel зэргийг дагаарай.
DJI MATRICE 210 RTK хэмжилтийн нислэг хийж буй байдал
DJI TERRA vs Autocad civil 3D vs Agsoft Photoscan volume
Нийтэлсэн: 5D WORLD ХХК